МАН хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан ч хамтарсан Засгийн газар байгуулахаар шийджээ. Энэ асуудал сонгуулийн өмнө яригдсан байсан гэж улстөрийн хүрээнд жиг жуг хийж байгаа нь үнэний ортой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-д найм, ХҮН намд нэг сайд өгөхөөр тохиролцсон бололтой.
АН-ын дарга Л.Гантөмөр Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Эдийн засгийн хөгжлийн сайд болох нь тодорхой болсон гэх.
Мөн Ардчилсан намд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яамыг өгөхөөс гадна Олимп, спортын асуудал эрхэлсэн сайдыг амалсан сурагтай.
Бүр тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар С.Одонтуяа, Дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Нийгмийн хамгааллын сайдаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Х.Болормаа, Олимп, спортын сайдаар Ц.Элбэгдоржийн зөвлөх асан А.Ганбаатар, Барилга, хот байгуулалтын сайдаар Ж.Батсуурь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж нарын нэрс сонсогдож байна.
Д.Дорж