МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч эвслийн Засгийн газар байгуулахаас татгалзахгүй бололтой. Лу.Гантөмөр ч шинэ Засгийн газарт АН орж, хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл АН доторх хэсэг бүлэг нөхдүүд энэ шийдвэрийг сөрөөд эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, эрх баригчдад хяналт тавих ёстой. Засгийн газарт орох, эсэх асуудлыг ҮБХ-гоор хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэв. Үүнээс болоод тус намд мөн л үл ойлголцол үүсэх нь.
Д.Лхагва