Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН-аас тойрогт өрсөлдсөн 78 нэр дэвшигчээс 50 нь ялалт байгуулав. Харин намын жагсаалтаар 40 гаруй хувийн санал авч эхний 18 хүн УИХ-д орж ирэхээр болов. Харин гол өрсөлдөгч АН-ын тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс 26 нь ялалт байгууллаа. Тус намын жагсаалтын 14-15 хүн УИХ-ын гишүүн болох боломжтой болов.
Энэ удаагийн сонгуульд ХҮН нам чамлахааргүй амжилт үзүүллээ. ХҮН нам тойргоос 2, намын жагсаалтаар 5 суудал тус тус авлаа.
Мөн “Үндэсний Эвсэл”, ИЗНН жагсаалтаар авсан саналын тоогоороо УИХ-д суудалтай боллоо.
Д.Дорж