АН-ын гишүүн “боевик” хэмээх Б.Билэгт телевизэд ярилцлага өглөө. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Өнгөрсөн 30 гаруй жилд хулгай худал дээд цэгтээ хүрсэн. Хэн гарч ирж цэвэрлэх юм бол гэж би олон жил хүлээсэн. Гэтэл миний төрсөн нутгаас, Бэрхийн хонхороос ийм зоригтой хүүхэд гардагийг хардаг юм байжээ. Энэ бол түүхэн эргэлтийн цаг шүү гэж олон түмэндээ хэлмээр байна. Хамгийн сүүлд Үндэсний баялагийн сангийн хууль батлагдлаа. Энэ бол 30 гэр бүлийн дарлалаас ард түмнээ чөлөөлөөд, үндэсний баялаг айл болгоны үүдээр орох боломж нээгдлээ. Одоо Л.Оюун-Эрдэнийг дэмжээд цааш нь ажлыг нь үргэлжлүүлээд дахиад 4 жил ажиллуулаад үр дүнг нь та нар хараарай” хэмээн тодотгов.