Улаанбаатарт дугуйн зам гэхээр орчин ховор. Гэтэл дугуй, скүүтэр, мотоцикль унасан залуус улам л олшироод байдаг. Тэд явган хүний замаар хээр хөдөө явж байгаа юм шиг давхиж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгааг зүгээр хараад өнгөрөөж болохгүй ээ.
Европт л гэхэд машин зам, дугуйн зам, явган хүний зам нь тус тусдаа байдаг. Өөр өөрсдийнхөө л замаар зорчдог болохоор осол аваар барагтай бол гарахгүй. Хүүхдээ хөтөлсөн хүмүүс тайван алхах боломжтой. Гэтэл манайд явган хүн аюулгүй алхах боломж алга. Энэ байдалд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ!
Д.Дорж