Уржигдар орсон их бороо, цаснаар модны мөчир хугарч, зарим нь зам дээр тээглэжээ. Тухайлбал, БЗД-ийн 30 дугаар сургуулийн хашаа доторх мод хашаагаа давж унасан байна. Угаасаа явган хүний зам руу унжиж ургасан мод л доо. Хүүхдүүд байтугай том хүмүүс тойрч, машин зам руу орохоос өөр аргагүй нөхцөл байдал бий болсон орчин. Тухайн сургуулийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авдаггүй.
Харин саяны борооноор мөчир нь хугарснаас явган хүний замыг бараг таглачихаж. Уг нь тухайн хороо, сургууль яаралтай арга хэмжээ авах ёстой шүү дээ. Хүүхдүүд тойрч авто зам руу орж эрсдэл үүсгэж байна.
Д.Дорж