Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Нийслэл Улаанбаатарт ч ойрын хэд хоног ахиу хур тунадас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж, Онцгой байдлын албанаас анхааруулсан. Холын замд гарах бол заавал цаг агаарын мэдээ авч байхыг дахин дахин сануулж байгаа.
Улаанбаатарт өчигдөр шөнөөс эхэлж орсон бороо өдрийн 11:30 цагийн үед цас болон хувирлаа. 7 дугаар сард цас орсон нь анхны тохиолдол боллоо.