Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ.
Ийнхүү алдарт найрагчийн энэхүү бүтээл 31 жилийн дараа Төрийн соёрхол хүртэв.
Есөн эрдэнийн орон
Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй єргєн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есєн эрдэнэ
1
Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй єргєн талын шимт хєрсєнд тєлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан Монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бєгж алтан билээ
Энэрэлт тєрийн далбаанд эгнэгт єнгєлєг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ
Асар гэгээн нэр нь алтан
Ачит тєрийн сvлд нь алтан,
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ
2
Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шєнєєр ажихад мєнгєн хээтэй байв
Саалийнхаа дээжийг єргєж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мєнгєн байв
Сайны ерєєл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мєнгєн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мєнгєн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мєнгєн,
Ээжийн цацлын халбага нь мєнгєн,
Сар наадсан ус нь мєнгєн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мєнгєн,
Миний эх орон мєнгєн билээ
3
Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дєлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян тєгс єргєє цагаан гэрийн минь
Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дєлтєн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн,
Хувьсгалын улаан туг нь шvрэн,
Хурц улаан гал нь шvрэн,
Хорол улаан тооно нь шvрэн,
Миний эх орон шvр эрдэнийн билээ
4
Єргєн талын элгэнд чандманланхан буусан
Єргєє гэрvvд минь танан єнгєєр цавцайна
Єчнєєн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Євгєн цаст оргил танан єнгєєр цагаарна
Єлзийт ерєєл билэгдэж, єнєр буурал эхийн
Єргєсєн сvvний дусал танан єнгєєр цацарна
Єнєєдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Євлєж хойчдоо vлээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.
5
Yvлгvй шєнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Євч тvгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг євсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хєх тэнгэрийн нь одод сувдан,
Хєдєє талын нь сvрэг сувдан,
Энх vvрийн нь шvvдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.
6
Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн єнгєєр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сєгнєсєн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн єнгєєр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.
7
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дєрєє мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хєвєєлєн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дєрєє авбал
Угалз ширээлсэн гєлєм нь оюу ногоон байв
Усны зєєлєн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гєлєм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.
8
Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар єдєр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн євлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.
9
Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл єртєєлсєн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан єнєр єєдрєг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.
Мэргэд цэцэлсэн далай хєлгєн их судрыг
Миний ард тvмэн есєн эрдэнээр бичдэг билээ
Мєнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есєн эрдэнэ дэвсдэг билээ
Мєхєлгvй эрдэнийн дээж есєн эрдэм тєгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мєрєєдєл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есєн хvсэл бvтэх билээ