Өвөрхангай аймгийн Сант суманд өчигдөр харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ.
Уг хэргийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан. Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу ирэхээр болжээ.
Түүний хувьд цагдаа хүчний холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.