Нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн улстөрчид өчигдөр иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Би худал хуурмаг үзэгдэлтэй зогсолтгүй тэмцэнэ. Эхлүүлсэн ажлаасаа хэзээ ч ухарч няцахгүй үргэлжлүүлнэ. Ногоон автобусны сонсгол дээр нэг этгээд над руу энэ хулгайчийг алаад өгөөч гэж хашгирч байсан. Төрийн ордон дотор шүү. Эмийн мафитай холбоотой асуудлыг хөндөж тавих үед нэр бүхий хүмүүс намайг заналхийлсэн. Гэхдээ би тэр болгоноос айхгүй. Чанаргүй, хугацаа нь дууссан эм оруулж ирж өндөр үнээр шахдаг этгээдүүтэй хатуу тэмцэнэ. Эрүүл мэндийн яаманд шургалсан тэр нөхдүүдийн булхайг улам дэлгэнэ” гэсэн юм.
Д.Дорж