Хэлсэн шүү дээ, хоёр гурав хуваагдсан АН-ынхан тийм амархан хэл амаа ололцохгүй гэж. Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан ч С.Эрдэнэ тэргүүтэй нөгөө талынхан нь хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байлаа.
Өнөөдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ, АН-ын даргаар сонгогдсон гэх Д.Ганбат нар мэдээлэл хийж Дээд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. С.Эрдэнэ, Д.Ганбат нар Лу.Гантөмөрийг АН-ын даргад тодруулсан Үндэсний бодлогын хорооны хурал хууль бус учир Дээд шүүхийн шийдвэрийг шалгуулна хэмээн мэдэгдлээ.
Д.Дорж