УИХ дахь АН-ын гишүүд мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн 2016-2020 оны парламентын үед, ялангуяа У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах асуудал дээр тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга манай намын гурван нөхрийг өөр санал өгүүлж, авч үлдсэн. Үүгээрээ 2021 он хүртэл өнөөгийн эрх баригчидтай хамтран тоглож, 2020 оны сонгуульд ялагдуулах бүх зүйлийг хийсэн юм. Энэ хүн Мөнхбаяр гэж бидний хэзээ ч танихгүй хүнийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гээд явж байсныг та бүхэн мэдэж байгаа. Дахиад эрх баригчдтай хамтарч тоглолт хийж 2024 онд АН-ыг ялагдуулах гээд явж байгаа. Үүнийг С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан гол хүн нь Х.Баттулга. Ийм учраас энэ хүнийг АН-ын дарга болгохгүй хэт хатуу байр суурьтай хүмүүс С.Эрдэнийн талд байсан. Өнөөдөр тэр хүмүүс нийлээд, хамтраад явах тухай ярьж байна. Ийм гэмт хэргээрээ барьцаалагдсан увайгүй нөхдүүд 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулахаар зэргэцэн алхаж байна. Тийм учир өнөөдөр АН-ын бүлэг их эвлэрлийн ажлын хэсгийг зохион байгуулж, үүний үр дүнд АН-ын дундаа барьдаг эрүүл саруул ухаантай Үндэсний бодлогын хорооны гишүүд хамтарч дүрмийн дагуу хурлаа хийхээр зорьж байна” гэлээ.