Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хурдан морьны уралдаан хязаалан насаар эхэллээ.
Нутаг нутгийн 306 хязаалан хурд шандасаа сорьсноос Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Ламжавын Пүрэвдоржийн хурдан хээр үрээ түрүү магнай болж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Хаянхярваагийн Гарьмагнайн уясан хүлэг аман хүзүүнд хурдаллаа. Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Данзандоржийн Одхүүгийн зээрд үрээ гуравдугаар байрт, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд хүрээ дөрөвдүгээрт байрт тус тус хурдаллаа. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын Пунцагийн Түмэндэлгэрийн хээр үрээ айрагдав.