Монголын бөх Саид Моллай 81 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт байгууллаа. Одоо Моллай энэ олимпод одтой барилдаж, томчуудыг нураасаар яваа Австрийн бөх Шамил Борчашвилитэй барилдана. Тэд өмнө нь хоёр барилдаж ээлжлэн хожоод байгаа юм.