Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж Зөв хүн-Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувийн саналаар удаалсан билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт бид итгэж зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай” хэмээлээ. Дашрамд дурдахад гадаадад байгаа монголчуудын 75,4 хувь нь буюу хамгийн их нь Д.Энхбатад саналаа өгчээ. Харин У.Хүрэлсүхэд 21.7, С.Эрдэнэд 3 хувь нь тус тус саналаа өгсөн байна.