Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд халдах оролдого хийжээ. Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна’ хэмээн мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэн Д.Совд яамны гадаа сайд руу халдсан бөгөөд хутгатай явсан байна. Тэр этгээдийг цагдаагаас баривчлан саатуулжээ.
С.Болор