2021.04.20. 12.30 цаг. Энэ одоо юу болж байна вэ?! Төв зам битүү түгжрэл! Ямар ч зөвшөөрөлгүй жолооч нар дураараа машинаа аваад гарсан нь тодорхой байна! Хатуу хөл хорионы дүрэм журмыг зөрчсөн “оркуудад” хатуу арга хэмжээ авахгүй бол цар тахал хүрээгээ улам тэлж, цөөхөн монголчуудыг сүйрэлд хүргэх нь! Нэг улстөрч мэдэгдэл хийсэн гээд ингэж дураараа аашилж байгаа юм уу? Өвчин зовлон ямар аюултайг дэлхийн эмгэнэлт жишээ харуулж байгааг яагаад ухамсарлахгүй байна вэ?
Өвчин хэнийг ч ялгахгүй. Хэнэггүй, дураараа хүнийг бүр ч тойрохгүй. Өөрийгөө биш юмаа гэхэд ядаж үр хүүхдээ бодооч! Коронавирусээр 19 настай идэр залуу хүн ч нас барлаа. Халдвар авсан гурван настай нялх хүүхдийн халуун нь буухгүй эмч нарыг тэвдүүлж, ээж, аавынхаа сэтгэлийг зовоож байна. Өрөөл бусдыг биш юмаа гэхэд өөрийнхөө хүүхдийг хайрлаач!
Д.Дорж