Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Төрийн ордонд вакцинжуулалтын ажлын хэсэгтэй хуралдаж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өглөө.
Ингэхдээ “Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засгийн асуудлыг хамтад нь авч үзэх, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй байх ёстой. Хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх ёстой” гэжээ.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох, эсэх асуудлаар хуралдахаар болжээ.