Улаанбаатар-Дархан чиглэлийн зам стандарт биш учир засч, сайжруулна гэдэг яриа олон Засгийн газрыг дамжсан. Угаасаа тухайн үед улсын комисс хүлээж аваагүй зам юм билээ. Шаардлага хангахгүй болохоор мөн ч олон хүний амь нас, эрүүл мэнд энэ зам нэртэй там дээр хохирсон доо. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар авто зам гэдэг утгаар нь шинэчлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд уг зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар өнөөдөр гарын үсэг зурав. Энэхүү 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь 27 жилийн хугацаатай аж.
Д.Лхагва