Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд болсон Дэлхийн аваргын төлөөх Франц, Хорватын “тулаанд’ 4:2-ын харьцаагаар Францын шигшээ илүүрхэж түрүүллээ. Тэд энэ удаагийн ДАШТ-д азаар биш авьяас чадвар, хурд хүч, техникийн илүүгээр бүх өрсөлдөгчөө буулгаж авсныг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Ийнхүү 1938, 1998 онд Дэлхийн аварга болж байсан Франц дахин аваргын Алтан цомын эзнээр шалгарлаа. Шагнал гардуулах ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Франц, Хорватын Төрийн тэргүүнүүд байлцав.
Л.Уянга