Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд УОК-ын гишүүд болох ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга Ж.Амгалан, МХЕГ-ын дэд дарга н.Энхсайхан, Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМЯ-ны удирдлагууд, МХАҮТ-ын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцлоо.
Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлэхээр болов. УОК-ын шийдвэрийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.