Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага олон нийтийн амгалан тайван байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдварын тархалт ихэсч, бид урд зүг рүү анхаарал хандуулж байсан бол одоо хойд хөршид, тэр тусмаа хил залгаа хот, тосгонд халдвар ихэсч байна. Нөхцөл байдал тун хүнд байна. Бидэнд бодож тооцох сэргийлэх зүйл их байгаа учир дахин УОК-т танилцуулж тодорхой шийдвэр гаргана. Сэлэнгийн Алтанбулгын боомтоор машинаар ачаа тээвэрлэдэг хүмүүс аль болох галт тэргээр тээвэрлэх боломж руу шилжихгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэлтэй байдал магадгүй аюул руу орж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулна. Иргэд ухамсараараа амны хаалт зүүх хэрэгтэй байна! Заавал зүүх хэрэгтэй. Нэг нэгэндээ шаардлага тавь. Дотроо алдаагүй гээд амны хаалт зүүхгүй байх нь гэнэн хэрэг. Урьдчилан сэргийлж байж эрсдлийг даван туулна” гэлээ.
Д.Бат