ДАШТ 2018: Герман, Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглолтын эхний үе 0:0-ийн харьцаагаар өндөрлөв.
2014 оны ДАШТ-д Бразилийн хүчтэй шигшээг нутаг дээр нь 7:1-ээр бут ниргэж байсан “Герман машинууд’ энэ удаагийн дэлхийн аваргад нэг л тэсэрч өгөхгүй байна. Тэд хэдийгээр хэд хэдэн удаа аюултай цохилт хийсэн боловч Солонгосын хаалгач үнэхээр чадварлагаар хамгаалсан.
-Тоглолтын 2 дугаар үед байдал өөрчлөгдсөнгүй. Өмнөд Солонгосчууд өрсөлдөгчийнхөө хаалганд 2 гоол хийж гайхамшигтай ялалт байгууллаа. Ийнхүү Германы шигшээ баг фанатуудаа уйлуулсаар нутаг буцахаар боллоо.