Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага, заан цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.
Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:
- Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Төрмөнхийн Дүгэрдорж
- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга
- Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл
- Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр
- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүд:
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр
- Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөх:
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч