Батлан хамгаалах яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох зарим хэргүүдийг сэргээн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр болсон талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн улстөрийн болон төрд удирдах албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудын холбогдон шалгагдсан хэргүүдийн хууль зүйн үндэслэлийг шалгаж байгаа аж.