Монгол Ардын Намаас Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр /2020.06.27/ санал хүргүүлж, зарим нам, бие даан нэр дэвшигчдийн эргэлзээг тайлах үүднээс сонгогчдын саналын хуудаст дахин хяналтын тооллого хийлгүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14, 71.15, 71.16, 71.17, 71.18 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу сум, дүүргийн сонгуулийн хорооны бүх хэсгийн 50 хүртэл хувийг санамсаргүй сонгох /сугалах/ аргаар хяналтын тооллого хийлгүүлэх санал гаргалаа. СЕХ санал тооллогод ямар нэгэн будлиан гараагүй гэж мэдэгдсэн ч үнэмлэхүй ялалт байгуулсан эх баригч нам бусад нам, нэр дэвшигчдийн эргэлзээг тайлах нь зөв гэж үзжээ.
Д.Дорж