ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар өчигдөр нэг хүнээс коронавирусын халдвар илэрч батлагдсан тоо 186 болсон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “2020 оны 6 дугаар сарын 3-нд улсын хэмжээнд нийт 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тухайн иргэн Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 26-нд ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрч, Монгол Улсад коронавирусын батлагдсан тохиолдол 186 боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байгаагаас коронавирусээр халдварласан 121 хүн байна. Эдгэрсэн 65 иргэнээс сувилалд 36, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол ажиглалтаас 13 хүн гарлаа” гэв.
С.Болд