Э.Бат-Үүл баатар ойрд ууртай байна. Хэрэг нь шүүхийн шатанд байгаа тэрбээр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг 4.6 жилийн ял сонссоны дараа “Зандаахүүгийн Энхболдын шүүгч М.Энхсайханыг урьдчилж сайтар төлөвлөж бэлдсэн ялаараа ялаллаа! Илтэд зохиомол хэргээр хүнийг яллаж байгаагаа ичгүүр сонжуургүй, Болдбаатартангууд харууллаа! Эрх мэдэлтэнтэй сөрсөн хүн бүхнийг яллана гэдгээ Тройка Энхсайханаар жишээ болгон үзүүлэв” хэмээн бачуурсан бол өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улс сүүлийн 30 жилд эрх чөлөөтэй, өөрийн зоргоор амьдарч байгаа улс! 90 оноос өмнөх 300 жил Бээжин, Москвад Монголын хувь заяаг нь шийдэж байсан юм! Улсаа ЗХУ-ын колончлолоос чөлөөлж, эдийн засгийн сүйрлээс аварсан Ерөнхий сайд М.Энхсайхан шоронд ном унших эрхгүй “тамлуулж” сууна! 5-р сарын 21-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаантай. Дарангуйллыг эсэргүүцэх зоригтой Монгол хүн бүрийг урьж байна! Ардчиллын хүлэг баатарууд-партизануудаа урьж байна! “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл” хэмээн мэдэгджээ. Нэг ёсондоо АН-аас төрсөн албан тушаалтнуудынхаа эсрэг л тэмцэл өрнүүлэх гээд байгаа бололтой.
Д.Дорж