Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаан удахгүй эхэлнэ. Одоо Хүй Долоон худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн соёолон насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжлээ. Хэмжилтийн үйл явцыг орон даяар шууд дамжуулсан бөгөөд стандартад тэнцсэн соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Эх сурвалж: mnb
Зохиогч: Admin
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши ЖиньПин нар баярын мэндчилгээ ирүүлэв. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ, “Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон. Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний хосгүй их баяр цэнгэл – “Үндэсний их баяр наадам” ёслол…
Тэтгэврийн зөрүүг арилгаж, хэмжээг нь нэмэгдүүлсэн арга хэмжээний талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа. -Ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Гэхдээ ямар журмаар, ямар зарчмын хүрээнд энэ асуудал шийдэгдэж байна вэ? Таны байр суурийг сонсоё? -Саяхан УИХ төсвийн тодотгол хийж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлэн батлах шийдвэр гаргалаа. Улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөгийн тодотгол хийж тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Монголын ахмадын холбооны хувьд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй ажиллаж, ялангуяа тэтгэвэр боддог итгэлцүүрийг шинэчлэн тогтоох шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж ажилласан.…
Тоглоомын талбайд шинэ савлуур байрлуулаад удаагүй байв. Ердөө л гурав хоногийн өмнө л дөө. Онцлог нь 2-4 настай хүүхдүүдэд зориулсан жижиг хэмжээтэй, бэхэлгээтэй савлуур. Нэг хартал дунд сургуулийн 11-12 дугаар ангийн бололтой хэдэн охин, хөвгүүн ээлжлэн сууж байх юм. Нялх хүүхэд суулгаад гэдсээр нь бэхэлдэг бүслүүрийг нь дор нь тас татав. “Наадах чинь бага насны хүүхдүүдэд зориулсан савлуур шүү дээ. Та нарыг яаж даах юм” гэвэл өндөрдүү биетэй банди “Тэгээд яадаг юм” гэж хэг ёг хийж байна. Ядаж байхад охид нь буруу үйлдэл хийж байгаа нэгэндээ үг хэлэх нь бүү хэл, өөгшүүлнэ. Тэд хэсэг ээлжлэн тоглож байгаад инээлдсээр явлаа. Харамсалтай…
Нэгдүгээр ангийн багш Б.Чимэгмаа орж ирлээ. “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ?” хэмээн нүдээрээ инээмсэглэн өгүүлэв. “Сайн, сайн байна уу та” гэж хөвгүүд, охид яг ижил дуугаар, ижил хэмнэлээр мэндчилэв. Багш А үсгийг самбар дээр бичнэ. Хүүхдүүд чимээгүйхэн багшийнхаа гарын хөдөлгөөнийг харна. Гэхдээ энэ бол 1 дүгээр ангийн анхны хичээл биш, 12 дугаар анги төгсөгчдийн Дурсамж хичээл. “За одоо дууриагаад дэвтэр дээрээ А үсгээ бичээрэй” гэж багш хэлэв. Хүүхэд бүр хичээнгүйлэн бичнэ. Хэдийгээр 12 дугаар ангиа төгсч байгаа ч гэлээ хүүхдийн гэнэн цайлган, хиргүй тунгалаг, үнэнч зан нь үлдсэн ажээ. Улсын тэргүүний 48 дугаар сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн Эрдмийн баярын өдөр…
Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Жарантавтай зөвхөн эрүүл мэндийн сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлж байснаа толилуулая. -Жарантав гуай, та одоо 70 нас хол гарчээ. Гэхдээ нүүр царай чинь толигор өнгөлөг байгаагийн нууц юунд байна вэ? -Нүүрээ дандаа цэв хүйтэн усаар угаадаг. Халуун ус амархан үрчийлгэдэг гэж багадаа сонссоноосоо хойш хүйтэн усаар угаагаад сурчихсан юм. Урлагийн хүн хөгширсөн ч гэсэн олны нүдэнд өнгөтэй харагдах ёстой шүү дээ. Нэг талаасаа үлгэр дууриал юм даа. -Зөв хооллолт эрүүл амьдралын нэг үндэс гэдгийг сонсоогүй хүн ховор. Таны хувьд хоолны ямар дэглэм барьдаг вэ? -Хэт их өлсөх, хэт их цадахыг цээрлэдэг. Яг сайхан нормоо барьж хооллох ёстой.…
Ойн бяцхан чөлөөнд цав цагаан цасан дунд сүрлэг ногоон гацуур сүндэрлэнэ. Ялдамхан бяцхан амьтад ядрахыг үл тоон тойрон бүжнэ. Бусдыгаа урин дуудах мэт бугын урамдахыг бултаараа сонсчээ. Адтай бяцхан туулайнууд уралдан уралдан ирлээ. Алиахан бяцхан хэрэмнүүд ар араасаа цувраад ирлээ. Хөвчийн хөх чононууд хөөцөлдөн тоглосоор ирлээ. Аварга том баавгайнууд ч амтат зүүдээ орхичихоод аахаг таахаг алхалсаар айсуй. Тэр ч бүү хэл үлгэрийн 7 одой өнөөх дуугаа дуулсаар яаран яаран ирлээ. Шинэ жилийн баяр ийнхүү эхэллээ. Шидэт өвлийн өвгөн цасан охидоо дагуулсаар морилоход ойн олон амьтан онцын их баярааp угтан авч дуу хуур, бүжиг наадмаараа бэлэг барив… Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн…
УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах яриаг өрнүүлэв. -ЖДҮ-ийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд зээл авсан асуудал нийгмийг бухимдуулж байна. Та ямар байр суурьтай байна вэ? -Бүх асуудалд хуулийн дагуу л хандах ёстой. Үнэхээр нэр бүхий сайд дарга, гишүүд албан тушаалын давуу байдлаа ашиглаж өөрийн хамаарал бүхий хүмүүстээ олон сая, тэрбумын зээл олгосон бол хариуцлага хүлээх ёстой. Сайд асан Б.Батзоригоос эхлээд зээлтэй нэр холбогдсон хүмүүс уучлалт гуйж, зарим нь буцаан төлж байгаагаас үзвэл хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой байна. Цаашид ийм асуудал давтагдахгүй байх нь хамгийн чухал. Өнөөдөр тодорхой үйлдвэрлэл эрхлэе гээд санхүүжилт…
Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын тулай өвчин сэдэрч, явж чадахгүй болсон талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая эмч нарын дүгнэлтээр түүнийг хорих байгууллагын эмнэлгээс Улсын 2 дугаар төв эмнэлэгт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. С.Баярын чихрийн шижин, тулай өвчин нь сэдрэн хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү сэтгүүлчдэд мэдээлсэн билээ. Л.Цэлмэг