Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК зэрэг байгууллагууд хамтран зочлох үйлчилгээний сургалтыг тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан бөгөөд зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, мэргэшсэн ажилтан,…
Зохиогч: Admin
Ж.Батзандан АН-д элсэж, нэр дэвшихээр болсон бололтой юм. Тэрбээр 2004 оны үед О.Магнайтай хамтран “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн” гэгчийг байгуулж хэсэг бужигнуулсан билээ. Монголын төрийг авлигаас цэвэрлэх, авлигачдыг улстөрөөс үлдэн хөөх зорилготой л доо. Өнгөт хувьсгалыг санагдуулам шар тууз хүзүүндээ ороож, мөн ч их жагсаал цуглаан хийсэн дээ. Цаана нь хэн гэдэг улстөрч турхираад байгаа талаар тухайн үед хэвлэлүүд бичиж л байсан. Харин 2007 онд Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, даргаар нь сонгогдсон ч 2008 оны сонгуулийн дараа АН-д элсэж билээ. Тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж “Ж.Батзандан, О.Магнай шиг залуус манай намд хэрэгтэй” гэж олзуурхаад дуртай нь аргагүй элсүүлсэн юм.…
Өглөө, оройд автобус хүнээ шингээдэггүй. Ялангуяа настай хүмүүсийн хувьд орох гэж, орсон хойноо суудал олж суух гэдэг том даваатай тулгардаг. Эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, үр хүүхдүүддээ очих гээд гарч, орох ажил ахмадуудад их бий. Хүн л болсон хойно дандаа гэртээ хэвтээд байхыг хэн хүсэх вэ? Харамсалтай нь одоогийн хүүхэд, залуусын хандлага ахмад настнуудад ээлгүй болжээ. Миний бие өнөө өглөө 08 цагийн үед Жуковын буудлаас автобусанд суулаа. Хүн их байсан болохоор жолооч арай гэж хаалгаа хаав. Настай хүмүүс ч олон байлаа. Жижигхэн биетэй, лав 80 дөхөж байгаа насны туранхай эмгэнд хэцүү байгаа бололтой “Суудал байна уу?” гэж асуугаад алив чи цаашаа…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон.…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа. Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм. Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа. Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей…
Бороо орсны улмаас өнөөдөр өглөө Улаанбаатарын авто замд тэг зогсолт болов. Өвлийн цас, зуны борооны үеэр түгжрэл үүсч тэр хэрээр нийслэлчүүд алтан цагаа авто зам дээр хараал урсан өнгөрөөдөг болсоор удаж байна. Нийслэлийн хүн ам хэт ихэссэн, болсон болоогүй машин гаалиар ихээр оруулж ирдэг болсноор хэн дуртай нь нэг хямдхан машин авч унаад зам дээр гардаг болсноор нөхцөл байдал гамшигийн хэмжээнд хүрээнд байна. Түрэгний тэрэг, галын машин энэ их түгжрэлд гацаж, үр дагаварт нь хүний алтан амь үрэгдэж, өрх айл орон гэрээсээ салах эрсдэл өндөр байгаад хамгийн гол аюул нь байна! Яаралтай тусламжийн машиныг яаж шуурхай явуулах вэ? Хоёр урсгал…
Хагас сарын өмнө Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хэрэг нээж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Америкт байгаа экс Ерөнхийлөгч “Ирээд шалгуул” гэж үг зааж өгчээ. Хууль дуудвал би очдог. Дарга дуудвал ажлаа боддог. Би хөдөлмөрийн гэрээтэй хэд хэдэн ажил хийж байгаа хүн. Монголын хуульд Монголдоо байж байгаад би 5 жил шалгуулсан. Хар цагааныг нь мэргэжлийн хуульчид ялгасан. Хууль зөрчсөн нь тогтоогдсонгүй гэж үзсэн. Давтаад хэлье. Монголын хууль намайг шалгачихсан. Монгол дуудвал би гүйгээд очно, харин Москвагийн даалгавраар дуудвал би бодно” хэмээн хариу өгчээ. Үүнээс үзвэл хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно хэмээдэг тэрбээр шалгуулахаар ирэхгүй нь бололтой. Оросын даалгавараар намайг…
УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй байна. Хамгийн гол нь сонгуулиас өмнө Газрын наймаа, ашигт малтмалын лиценз болон “Ногоон автобус”-ны хэргийн сонсгол болох ёстой байсан ч гишүүд тойрог руугаа гүйдэлтэй болсноор уг арга хэмжээ хойшлогдоод байгаа юм. УИХ-ын дарга хэчнээн уурлаж бухимдаж, шахаж шаардаад ч эрхэм гишүүд тойргоо услаад тун завгүй байна. Уг нь дээрх чухал сонсголыг хийчихвэл маш олон хэргийн мэдээлэл ард түмэнд ил болох гээд байгаа юм. Сүүлийн 30 жилд Улаанбаатарын газрыг хэн хэн зарж, нийслэл хотыг бетонон ширэнгэ болгосон, ямар бүлэглэл байгалийн баялагийг хувьдаа завших зорилгоор ашигт малтмалын лицензийг авсан, нийтийн тээврийн парк шинэчлэл…
Өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч хэргийн газар дээр очжээ. Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан их хэмжээний цус алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, иргэн Э-ны амь насыг аварч, яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна. Ослын голомтод эмнэлгийн байгуулгаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Liebherr” брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд долоон давхарт буюу 23 метрийн өндөрт хүрч ажиллах боломжтой Монгол Улсад ганц байгаа механизм юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Голын голдирол өөрчлөн барьсан объектуудын буулгаж, үерийн даланг хүчитгэх ажлууд үргэлжилж байна. Сэлбэ голын хамгаалалтын бүсэд аж ахуйн нэгжид газар олгосноос үүдэн тус голын…