Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч: Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй. Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь…
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60…
НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов. Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.…
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Долоон жилийн өмнө уг хэргийг үйлдсэн хүмүүст шүүх ял оноосон. Гэсэн ч өнөөдөр тэр хүмүүс хэлмэгдсэн болж таараад байна. Улмаар энэ хэргийн талаар огт өөр зүйл яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд хэд хэдэн ноцтой асуудлыг хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Тухайлбал, бараг сарын өмнөөс хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр эх сурвалжуудын ярьж эхэлсэн “…С.Зоригтой хамгийн сүүлд хотын төвийн ресторанд тухайн үеийн “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлж байсан МҮАН, МСДН-ын харьяалал бүхий 11 хүн уулзсан. Тэр уулзалтаар С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ярьсан” гэдэг мэдээлэл бий. Тэгвэл хууль хяналтынхан тэрхүү 11 хүнийг эрэн…
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар 6 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Шуурхай бүлгүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу улсын…
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51…
Өчигдөр орой Хайлаастад зам тээврийн ноцтой болж зургаан хүүхэд, нэг том хүн бэртэж, 16 настай нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа. Жолооч хааз, тормоос андуурч гишгэсэн гэдэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Чанаргүй жолооны сургууль, бас иргэдийн хайнга, хэнэггүй, бүдүүлэг, балмад, дураараа үйлдэл мөн ч их гай дагуулж байна даа! Жолооч нарын сахилга бат маш муу байгаад Тээврийн цагдаагийн газар онцгой анхаарах шаардлагатай боллоо. Д.Лхагва
2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нийт зургаан иргэн (Нэг том хүн, таван хүүхэд) Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан байна. Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд “Хүүхдийн мэс заслын тасаг”-т, нэг хүүхэд “Толгойн мэс заслын тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Маргааш дөрөвдүгээр сарын 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн дөрөвдүгээр сарын 20-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр, 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан гол зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн байна. Тиймээс иргэд, малчид цаг…
Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жилд ороогүй их хур тунадас буусны дараа гудамж талбай үерт автаж, далдуу модыг үндсээр нь булга татаж, барилгын фасадыг эвдэж сүйтгэсэн байна. Ийм хүчтэй бороо 1949 оноос хойш нэг ч ороогүй байна. Аялал жуулчлалын алдартай Дубай хотод нислэгүүд цуцлагдаж, замын хөдөлгөөн зогсч, сургуулиуд хаагдаад байна. Бороо маш ширүүн орсон тул үерийн ус нэмэгдэж, замууд гол болж хувирсан тул зарим жолооч машинаа орхиход хүрчээ. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн дулаарал нэмэгдэж энэ мэт их хэмжээний хур тунадас орох нь элбэг болж байна. Эмират улсаас гадна Арабын Оман улсад аадар борооны улмаас…