Зохиогч: Admin

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн бөгөөд яг одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 135, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 1 хүн байгаа аж. Үлдсэн 278 тохиолдол нь эдгэрээд байгаа юм. Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн 10-нд Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, 11-нд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй. Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар  таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх…

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд,…

Дэлгэрэнгүй

“Цавчаа ногоон” гэх автобусны хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын есөн хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын хоёр хүнд холбогдох хэргүүдээс заримыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын яллагчийн хувьд А.Ганхуягийг гэмт буруутайд тооцож, 7 жилээр хорих ялын санал гаргасан юм.

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм. “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах…

Дэлгэрэнгүй

Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.  Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй

УИХ-ын даргын 2024 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаар “Улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээллийг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, тус яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээлэл, улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2024 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ захиргааны…

Дэлгэрэнгүй

Хятадын тал хариу татвар ногдуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнтэй холбогдуулан тус улсын бараанд шинээр 50 хувийн татвар ногдуулахад бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлийг доргиож буй дэлхийн худалдааны дайныг улам хурцатгажээ. Д.Трамп хэлэхдээ, Хятад улс мягмар гараг гэхэд 34 хувийн хариу татвараа цуцлахгүй бол нэмэлт тариф энэ долоо хоногийн дундуур хэрэгжиж эхэлнэ гэлээ. Тэрбээр мөн Хятадын талаас хүсэлт гаргасан уулзалтуудыг цуцална гэж мэдэгдсэн боловч бусад улс орнуудтай худалдааны талаар нэн даруй хэлэлцээ хийж эхэлнэ гэсэн байна. “АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан аливаа улсад нэн даруй шинэ, үлэмж өндөр тариф ногдуулна гэж мэдэгдсэнийг үл харгалзан Хятад улс өмнө нь байгаагүй өндөр тариф, шууд бус тариф тогтоож, компаниудад хууль бусаар татаас олгож, валютын манипуляц хийсээр ирсэн атлаа нэмж 34 хувийн хариу татвар ногдуулахаа өчигдөр…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай…

Дэлгэрэнгүй