Зохиогч: Admin

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд өнөөдөр бараалхлаа. Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов. Мөн сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр…

Дэлгэрэнгүй

“Ханжөү 2022” Азийн наадмын нээлтийн ёслол өнөөдөр 20:00 цагт зохион байгуулагдаж, манай тивийн спортын их баяр цэнгэл албан ёсоор эхэллээ.  Шар тивийн олимп буюу энэ удаагийн Азийн Наадамд 45 орны 12000 тамирчин спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм. БНХАУ-д 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа тус наадамд Тайландын баг хамгийн олон буюу 934 тамирчинтай оролцож байгаа нь Ханжөүгийн Азийн наадмын рекорд амжилт болжээ. Энэ удаагийн наадамд нийт 11 улс олон хүнтэй баг илгээсний нэг нь Япон юм. Тэд 773 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бол зохион байгуулагч орон болох БНХАУ 887 тамирчнаа өрсөлдүүлнэ.  Азийн наадмын түүхэнд үлдсэн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн ирэх даваа гарагт болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралд оролцох юм. Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Өнөөдөр (2023.09.24) Монгол Улсын Их Хурлын дарга…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх тус судалгааг хийсэн юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана. Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Энэхүү айлчлалын хүрээнд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил,…

Дэлгэрэнгүй

2021 оны 3 дугаар сарын 28-нд АН-ын даргыг сонгох цахим санал хураалт болж М.Тулгат гэгч залуу олонхийн санал авч байсан юм. Гэхдээ тэр сонгуультай зэрэгцээд АН-ын өөр фракц цаасан хэлбэртэй санал хураалт зохион байгуулсан бөгөөд О.Цогтгэрэл тэргүүлж билээ. Ингээд АН хоёр толгойтой болох нь тэрээ. Гэхдээ Дээд шүүх энэ хоёр “дарга”-ын хэнийг нь ч бүртгэж аваагүй. Дахиад л бөөн маргаан, бөөн хэрүүл, бөөн зодоон… 2022 оны 4 дүгээр сарын 03-нд АН-ын даргыг сонгох санал хураалт 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдаж Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулав. Дээд шүүх мөн л энэ сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзсэнгүй. АН…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан албан тушаалтуудын анхааралд! 2012 онд Дархан хотын  9 давхар угсармал орон сууцанд Дашваанжил компанийн газ дэлбэрсэн онц ноцтой осол болж билээ. Тавхан литр газ дэлбэрэхэд тэр орон сууц золтой л нурчихаагүй. Энэ аюулт ослоос сургамж авч газны худалдан борлуулалт, хэрэглээн дээр хяналт тавьж байгаа газар байна уу? Гурван давхраас дээш орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог. Гэтэл 12-16 давхар орон сууцны айлууд 30-50 литийн баллонтой газ хэрэглээд байгааг яагаад үл ойшооно вэ? Оросын Магнитогорсk хотод нэгэн орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрэхэд тэр байшинд нуралт үүсч олон хүн амиа…

Дэлгэрэнгүй

Польш улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, өөрийн батлан хамгаалахын салбарт анхаарлаа түлхүү хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий лхагва гарагт мэдэгдлээ. Үр тарианы экспорттой холбоотой маргаан өрнөж буй энэ үед Польшийн тал Украины Элчин сайдыг дуудан ирүүлснээс хойш хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Бид одоо армиа илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэж байгаа тул цаашид Украинд зэвсэг нийлүүлэхгүй. Украинчууд өөрсдийгөө Оросын дайралтаас хамгаалж байгаа, би хувьдаа нөхцөл байдлыг ойлгож байгаа боловч бид улс орноо хамгаалах болно” гэж М.Моравецкий хэлжээ. Хүнсний экспорттой холбоотой асуудлаар санал зөрөлдөж байгааг үл харгалзан Варшавын зүгээс Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлэх эсэх тухай сэтгүүлчийн…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллаж байгаа учир автобусаар зорчих үнийг 1000 болгох  талаар яриад эхэлжээ. Үнэндээ орлогоо алдаад байгаагаа автобус компаниуд мэддэг ч шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна. Нийтийн тээврийн жолооч нар бэлэн авдаг үзэгдэл байсаар байгаа цагт үнэ тарифыг нэмээд ч нэмэргүй. “Офицер-Шар хад” гэсэн автобусанд суулаа. 10 гаруй хүн орж ирэв. Тэдний 4 нь жолоочид бэлэн мөнгө өгч байна шүү дээ. “Картаар л үйлчилнэ. Байхгүй бол буу” гэж шаардах ухамсартай жолооч даанч алга. Тийм учир нийтийн тээврээ хөгжүүлье гэж бодож байвал орлогоо бүү алд. Ингэхийн хүсвэл нийтийн тээврийн жолооч нар хэмээх “бага гарын” луйварчдыг торгодог болоё. Холбогдох төрийн…

Дэлгэрэнгүй