Иргэн Ш.Оюунбат, Ч.Лут-Очир нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ. Учир нь “Ерөнхий сайдын хүүгийн тансаглал олны дургүйцлийг хүргэж байна” гэх мэдээлэл сошиалд орчинд тархаад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Д.Дорж
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний аудитын газрын удирдлагыг томилж, чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд, шинээр томилогдсон Ерөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар…
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газарт энэ сарын 01-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.
Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй тээврийн хэрэгслийг үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд их оролцож байгаа. Мөн шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтэр, мопедыг мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. Тиймээс иргэд, ААНБ-үүд суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр…
Монголын ахмадын холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Үндэсний бөх нь монголчуудын анхааралд байдаг төдийгүй бөхийн барилдаан болон бөхтэй холбоотой бусад асуудлуудыг ч ард иргэд ихээр сонирхож байдаг. Энэхүү байдлыг ашиглан сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжин олон нийтэд танил болох, үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглах сонирхолтой нэр бүхий иргэд өөрсдөдөө зохиомол нэр өгөн олон нийтийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс арилжааны банкны ажилтнуудад зориулсан авлигын эсрэг цуврал сургалт зохион байгууллаа. Монголбанк, Монголын банкны холбоо, “Банк санхүүгийн академи” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан уг сургалтад “Богд”, “Ариг” банкны удирдах болон захиргааны ажилтнууд оролцов. Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийн хүрээнд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ. Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын хувь нэмэр, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэлээ. Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцоллоо. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.05-05.11/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа ОБЕГ
Истанбулын энхийн хэлэлцээг сэргээх Оросын саналыг хүлээн авч байна гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний саналыг зөвшөөрөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Киевт уриалсны дараа уг мэдэгдлийг хийсэн байна. В.Зеленский мөн “Оросын тал даваа гаргаас эхлэн гал зогсоохыг хүлээж байна” гэжээ. “Дипломат яриа хэлэлцээг эхлүүлэх суурийг тавихын тулд маргаашаас эхлэн урт хугацаанд галыг бүрэн зогсооно гэдэгт бид найдаж байна. Би Путинийг Туркт пүрэв гарагт хүлээж байх болно. Энэ удаад оросууд шалтаг хайхгүй байх гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Ням гарагт шилжих шөнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 оны гуравдугаар сард тасалдсан энхийн хэлэлцээг Туркт үргэлжлүүлэх саналыг Киевт тавьсан юм. Харин бямба гарагт В.Зеленский Герман, Франц, Польш, Их Британийн удирдагчдын хамтаар тавдугаар сарын 12-ноос эхлэн 30…
Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11 ний өдрүүдэд зохион байгууллаа. “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээнд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг 9 дүүргийн шилдэг 21 аж ахуйн нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, эх орныхоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ур ухаан, авьяас чадвар, гарын дүйг гайхууллаа. Тус сонгомол 2130 нэр төрлийн бүтээгдэхүүн дунд мөнгөн аяга, хөгжмийн зэмсэг, эсгий эдлэл, зүймэл урлал, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, шатар, дээл, монгол гутал, малгай бүс, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд багтсан…