Зохиогч: Admin

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ (1942-2025) Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14…

Дэлгэрэнгүй

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох цавчаа хэмээх ногоон автобусны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм. А.Ганхуягийн хувьд энэ хэрэгт тухайн үед түгжрэлийн сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар ямар ч холбоогүй. Харин автобус нийлүүлсэн Солонгосчууд буруутай гэж мэдэгдсэн билээ.

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөхийнхөө өмнө Вашингтон хотын “Capital One Arena” цогцолборт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож үг хэллээ. “Бид ялсан!” гэж Д.Трамп үгийнхээ эхэнд хэлээд, шинэ засаг захиргаа “бүтэлгүй засаглалыг төгсгөл болгож, Америкийг дахин агуу болгох гэж байна” хэмээн мэдэгдэв. “Маргааш үд дунд дөрвөн жил үргэлжилсэн Америкийн уналтын хөшиг хаагдаж, бид Америк орны хувьд хүч чадал, хөгжил цэцэглэлт, нэр төр, бахархлын цоо шинэ хуудсыг эхлүүлэх болно. Бид энэ бүхнийг үүрд эргүүлэн авчирна” гэж Д.Трамп хэлжээ. Тэрбээр мөн хилийн бүс дэх хууль бус цагаачдын урсгалыг зогсооно хэмээгээд, даваа гарагт тангараг өргөснийхөө дараа хэлэх үгэндээ авах арга хэмжээнийхээ талаар дурдана гэж…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн Ерөнхий газраас хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Ганзоригийн Цэндмааг эрэн сурвалжилж байгаа аж. Сэжигтэй этгээд нь 23 настай, эмэгтэй, 160-165 см өндөртэй, 50-55 кг жинтэй, нүүрэн дээрэй шивээстэй, өргөн шанаатай. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул тухайн этгээдийн талаар үнэн зөв мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарт ирүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа, Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ. “Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа. Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн…

Дэлгэрэнгүй

Сэтгүүлчээр ажиллаж байсан Н.Өнөрцэцэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “худ бой” буюу худлаа банди хэмээн “өргөмжилж” байсан билээ. Тэгвэл сэтгүүлч гэх Т.Шинэбаяр өнөөдөр Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт цахим хуудсаараа дамжуулж нэгэн “мэндчилгээ” дэвшүүлэв. Н.Өнөрцэцэгтэй орон зай “булаалдаж” түүнтэй мөчөөрхөлцдөг гэгдэж байсан Т.Шинэбаяр “Иргэд аргаа бараад, цөхрөөд, тэсвэр алдаад ЗГ-ыг огцруулахаар талбай дүүргэв. Номтойбаяр ирээ ч үгүй! Ирээд иргэдээ манлайлаад, сөрөг хүчний ажлаа хийгээд энэ дампуу ллр ЗГ-ыг унагаах боломж чамд байсан!  Худ бой! Чи юу ч өөрчилж чадахгүй!” хэмээн “Өнөрцэцэг стилиэр” постолжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй