Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг хийх гурван талт гэрээг өнөөдөр байгууллаа. Тус судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэх юм. Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй билээ. Төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зүгээс мөн дэмжиж, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон тодорхойлж,…
Зохиогч: Admin
Гэр бүлийн 6 гишүүнээ угаарын улмаас алдсан 17 настай цэрэг хүү О.Одбаяр өнөөдөр Төрийн ордны гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний гэр бүлийн 6 гишүүн өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө угаартаж хорвоог орхисон юм. Тэрбээр: “Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр ирсэн. Гэртээ ирэхэд ах “миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Надад маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй жоохон хүүхдүүд байсан. Ээж маань нэг компанид үйлчлэгч хийдэг байсан. Дүү нар маань 17, 15, 9, 6 настай байсан. Ээжтэйгээ хамгийн сүүлд 12-р…
Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ховд хотын иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов. 2025 оны улсын төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2 дугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна. Улсын Их Хурлаас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм.…
Төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Цогцолбор барилга 18х14.3 метр хэмжээтэй гурван давхар бөгөөд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс ажиллах зориулалтаар орчин үеийн шийдлээр баригдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой лифттэй, авто зогсоолтой, зоорьтой барилга гэдгээрээ онцлог. Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 1522 өрхийн 5371 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цогцоор нь хүргэх боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Гурванбулаг сод᠋’’ ХХК барилгыг барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн…
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олголоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн, -Хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан гурван хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болгох…
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нийт 1839 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1357, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.02.05/ “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ уулзалтыг зохион байгуулахад “Оюутолгой” ХХК дэмжин, хамтран ажиллаж ирсэнд талархаж байна хэмээн онцлоод, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг зохион байгуулах талаараа танилцуулсан юм. Тэрбээр, энэ жилийн Тогтвортой байдлын чуулга уулзалт Ази болон Алтайн бүс…
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө болж өндөрлөсөн. Сонсголын үеэр өчигдөр “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл хийсэн юм. Түүнтэй энэхүү хяналтын сонсголын талаар ярилцлаа. -Сонсголоор ямар, ямар зүйл яригдав? Ерөнхий хяналтын сонсголын ерөнхий зорилго нь иргэдийг мэдэх эрхээр нь хангах, мэдээлэх юм. Тийм болохоор үүгээр бид юуг олж мэдэв гэдэг нь чухал. Өнгөрсөн 2014 оноос хойших 10 жилд хоёр их наяд төгрөгийг утаан дотор…