Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна. “Нийслэлийн дэд…
Зохиогч: Admin
Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай байж магадгүй баллистик пуужингууд харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг албан тушаалдаа орохоос хэдхэн хоногийн өмнө уг туршилтыг хийсэн байна. Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, Умардын Солонгосын Чаган мужийн Канге бүсээс өглөөний 9:30 цагийн үед пуужин харвасныг илрүүлжээ. Пуужингууд 250 орчим км зайг туулаад Япон тэнгист унасан байна. Энэ нь Пёньяны талаас он гарснаас хойш хийсэн хоёр дахь өдөөн хатгасан шинжтэй үйлдэл бөгөөд өмнө нь нэгдүгээр сарын 6-нд дуунаас хурдан дунд тусгалын баллистик пуужин харважээ. Жилийн эцэст болсон эрх баригч намын хурлын үеэр Умард Солонгосын тал АНУ-ын эсрэг “хамгийн хатуу” стратеги хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, Өмнөд Солонгос, АНУ, Японы цэргийн хамтын ажиллагаа нь “түрэмгийлэлд санаархагч цэргийн эвсэл” болж өргөжсөн…
Хэсэг иргэд “Засгийн Газар огцор” жагсаалыг 1-р сарын 11-нээс эхлэн Төв талбайд хийж эхэлсэн билээ. Жагсаалын эхний өдөр 2000 гаруй иргэн уг хөдөлгөөнд нэгдсэн юм. Энэ үеэр УИХ-дахь сөрөг хүчин болох Иргэний Зориг-Ногоон Намынхан таг чиг байсан бол Н.Номтойбаяр тэргүүнтэй “Үндэсний Эвсэл”-ийнхэн жагсаалыг дэмжиж байна гэх буюу жагсаалыг ямар цөөхөн телевиз шууд дамжуулж байна аа, ямар харамсалтай юм бэ? гэх мэтээр нийгмийн сүлжээнд элдэв зүйл бичиж байв. Гэвч “Үндэсний Эвсэл” гэгчдийн бодит хүсэл өөр ажээ. Жагсагчдын төлөөллөөс УИХ-ын гишүүн, “Үндэсний Эвсэл” гэдэг нэртэй байгууллагын тэргүүн Н.Номтойбаяртай хоёрдагч шугамаар холбогдон, “Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ буюу Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүний бүрэн…
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дууслаа. Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Төвхөн трейд ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Монгол Улсын эрхэм иргэд ээ, Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ. Энэхүү эрхэм зорилго дор хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалаа…
Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа. Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин хэлж байв. НБГ-ын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, 5 цэцэрлэгийн барилга худалдан авах, 2 сургуулийн барилга барих нийт 8 төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 145 төсөл, арга хэмжээ…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн…
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын. Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Хөхтолгой, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг,…
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймуудаас гадна ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа…
ЦССҮТ цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулж, мөн ажлын өдөр цусаа өгч амждаггүй байгууллага, иргэдэд зориулан сар бүрийн хоёрдахь 7 хоногийн бямба гарагийг ажлын өдөр болгосон билээ. Өнөөдөр “МОНГОЛ 89” ТББ-ын гишүүдийн төлөөлөл ирж цусаа бэлэглэлээ. 21 аймгийн 1987 онд 8 дугаар анги, 1989 онд 10 дугаар ангиа төгссөн хүмүүс нийлж энэхүү ТББ-ыг байгуулж, сайн санааны үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, гал, усны аюулд өртсөн хүмүүст сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэхээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажил хийсэн байна. Энэ удаад бусдад амьдрал бэлэглэх уриалга гаргаж олуулаа ирж цусаа бэлэглэлээ. Шинэ санаачилга, хийх ажлынхаа талаар МОНГОЛ 89-ҮЕ…