Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ. НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг…
Зохиогч: Admin
G7 буюу “Долоогийн бүлгээс” гаргасан санаачилгын хүрээнд Украинд 20 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснээ өчигдөр АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ. Зээлийн төлбөрийг Барууны орнуудад царцаагдаад буй Оросын активуудын орлогоор хийх ажээ. G7-гийн шугамаар олгох зээлийн нийт дүн 50 тэрбум ам. доллар буюу 47,5 тэрбум евро юм. Яаралтай тусламжийн албад, эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Украин улсад санхүүгийн нөөц хөрөнгө шаардлагатай байгаа гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен онцлон тэмдэглэлээ. “Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний эрх ашигт амин чухал бөгөөд Украин унах аваас Европ дахь манай НАТО-гийн холбоотнуудад аюул учирна” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Барууны орнуудад царцаагдаад буй ОХУ-ын активуудын орлогоор Украинд зээл олгох…
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн…
Өнгөрсөн сард нийслэлд үхрийн цул мах дунджаар 1 кг нь 20357 төгрөг байжээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 32.3 хувиар, 2023 оны 11 дүгээр сарынхаас 12.9 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 26 төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг хэрэглээний сагсны нэрийн бараа, үйлчилгээнээс 2024 оны 11 дүгээр сард 105 бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сарынхаас нэмэгдэж, 44-ийнх нь үнэ буурчээ. Харин 255 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар нэмэгдэхэд, гурилын үнэ 3.9 хувиар, талх, нарийн боовны…
Монгол Улсын Шадар сайдын 2024 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комисс, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Онцгой комиссын шуурхай бүлэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийн үнэлгээ хийж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” өрх хөтөлбөрийн хүрээнд малчдын санал хүсэлтийг авах, зээлийн зарцуулалт, тулгамдаж буй асуудал, үр дүнг тодорхойлж байна. Нийслэлийн хэмжээнд 4429 малчин өрх байдаг. Шуурхай бүлгүүд 2000 гаруй малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.
Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 35 жилийг ойг тохиолдуулан МоАХ-ноос МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Ардчилсан хувьсгал өрнөж жинхэнэ утгаараа парламентын засаглалтай, хараат бус туурга тусгаар Монгол Улс болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан аугаа үйл явцын түүхт 35 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхээр алдаа оноотой зүтгэсэн 35 жилд Монголчууд иргэний нийгэм, хуулийн засаглал, хүний эрх эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй болсон ч мэдэхгүй, ойлгохгүй олон сорилтуудтай тулгарсаар л явна. Дагуул улс, нэр төдий бүгд найрамдах засаглал, нэг намын дарангуйлал, бүрэн тэжээвэр эдийн засаг гээд өнгөрсөн дэглэмийн олон сөрөг зүйлс өнөө ч арилаагүй, нийгмийн сэтгэл зүйд хадгалагдсаар байгаа нь үнэн…
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийслэлийн Засаг даргын 46 удаагийн захирамжаар 372 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Тодруулбал, Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө орчимд авто зам, шугам сүлжээний ажлын хүрээнд 358 иргэн, хуулийн этгээдийн газрыг бүрэн чөлөөлж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж буй. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан. Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь…
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны…
“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр…