Монгол Улсын Шадар сайдын 2024 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комисс, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Онцгой комиссын шуурхай бүлэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийн үнэлгээ хийж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” өрх хөтөлбөрийн хүрээнд малчдын санал хүсэлтийг авах, зээлийн зарцуулалт, тулгамдаж буй асуудал, үр дүнг тодорхойлж байна.
Нийслэлийн хэмжээнд 4429 малчин өрх байдаг. Шуурхай бүлгүүд 2000 гаруй малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.