Өвгөн би хөл муутай болохоор тэр бүр нийтийн тээвэрт суудаггүй. Үр хүүхдүүдийнхээ авч өгсөн унаагаар хөл дүүжилдэг. Өчигдөр очих газар маань зогсоол муутай болохоор автобусанд суулаа. Хүн ихтэй гэж жигтэйхэн. Суучихмаар байсан ч унтсан дүр үзүүлсэн, утаа шагайсан залуучуудаас хэн нь ч босч өгсөнгүй. “Биднийг бага байхад хүүхдүүд өөрсдөө л босоод өгдөг байсан юм даа” гэсэн ухааны юм бодоод зогсож явтал дараагийн буудлаас 60-тай биш, 70-тай ч биш, бүр 80 орчим насны эмгэн орж ирэв. Хөөрхий автобусны суудлаас байдгаараа чангайна. Нөгөө хүүхдүүд мөн л боссонгүй. Үүнийг ажигласан 50 гаруй насны эр 25 орчим насны залуухан бүсгүйд “Энэ хүнд босоод өгөөч”…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл өглөө. Түүний хувьд “Ерөнхийлөгч холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл авлаа. Бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хамгийн гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхлэхэд утаа 40-50 хувь буурч байсан. Одоо яагаад буцаад ухрав. Шахмал түлш улам сайжрах ёстой улам муудаад байгаа шалтгааныг голчлон хөндөж ярилаа. Хоёрдугаарт, хяналт, шалгалт нэлээд суларсныг Ерөнхийлөгч хэлсэн. Улмаар хяналтаа сайжруулж, анхаарлаа хандуулахыг үүрэгдлээ. Утааг бууруулах нь ганцхан байгууллагын ажил биш учраас төр…
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, граж 2 шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Санал хураалтыг 24 цагийн дотор явуулна. Өмнө нь барьсан хуулийн төслөөр санал хураахад эрх баригч намын гишүүд оролцоогүй тул дэмжигдээгүй юм. Хуулийн төслийг батлахад Үндэсний ассамблейн 300 гишүүдийн 200 нь дэмжих ёстой. Эрх баригч “Иргэний хүч” нам нийт 108 суудалтай. БНСУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг 11 хувь болтлоо унаад байна. Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа судалгаанд оролцогчдын 85 хувь илэрхийлсэн бол 11 хувь нь дэмжиж байна. Ингэхдээ 75 хувь нь Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг дэмжсэн бол 21 хувь нь шаардлагагүй гэж…
Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна. Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ барийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг жинд огцом өргөлтөөр 116 кг-ыг ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртлээ 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт) 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт) 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр) 2022 оны…
Улсын Их хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар салбар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа. Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авчээ. Мөн энэ уулзалтаар “Анод банк”-ний дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800,000.000 төгрөгийн авлага, 2013 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн Хүнс , хөдөө…
Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм. “Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа…
2024 оны 12 дугаар сарын 12-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Ц.Шаравдорж, Ц.Товуусүрэн нарыг хүлээн авч уулзан 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэрээ Улсын баатар цолтонд 5,0 сая, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтонд сард 3,0 сая, Гавьяат цолтонд 1,0 сая төгрөгний тэтгэмжийг сар бүр олгодог байхаар шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы…