Зохиогч: Admin

Шинэ он гараад удаагүй байгаа ч Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ хөл хөдөлгөөн ихтэй байна. Ер нь өглөөнөөс хойш цусны донорууд тасралтгүй цуварсаар… ҮНДЭСНИЙ ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР өнөөдөр тохиож байгаа болохоор аргагүй биз ээ. Нэг ёсондоо доноруудын хувьд нэгэн тэмдэглэлт баярын өдөр юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг ЦССҮТ-өөс Үндэсний цусаа бэлэглэх өдөр болгон зарласан бөгөөд өнөөдөр 8 жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү томоохон арга хэмжээний хүрээнд донор Б.Өлзийдэлгэр, Б.Идэрболд, Б.Батнэрэн, А.Батболд нарт ХҮНДЭТ ДОНОР цол тэмдгийг гардуулж алдаршууллаа. Мөн 100 удаа цусаа бэлэглэсэн донор Ц.Өлзийхишиг, Д.Ган-Очир нарт МӨНГӨН ДОНОР, С.Дарамбазар, Д.Сарантуяа нарт ХҮРЭЛ ДОНОР…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. БНМАУ-ын АИХ-ыг сонгох 1990 оны сонгууль аль ч үед байгаагүй жинхэнэ ардчилсан чөлөөт сонгууль болсон. Энэ үед миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум-нэгдлийн даргын алба хашиж байгаад сум, нэгдлийн удирдлага салж Сумын гүйцэтгэх захиргааны даргын албаа өгч “Батзам” нэгдлийн даргаар үлдсэн үе. Ардын Их Хурлын сонгуульд МАХН-аас саальчин Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн. Миний бие Эрдэнэцогтод хөдөөгийн…

Дэлгэрэнгүй

Лас-Вегас хот дахь “Trump Hotel” зочид буудлын гадаа “Tesla” компанийн “Cybertruck” загварын цахилгаан автомашиныг дэлбэлсэн этгээд нь Америкийн армийн тусгай хүчний алба хаагч байсан тухай тус улсын цагдаа, цэргийнхэн пүрэв гарагт мэдээлжээ. Мэттью Ливелсбергер гэх 37 настай уг этгээд тусгай хүчний тагнуулын албанд түрүүч цолтой байжээ. Мөрдөн байцаагчид түүний намтар болон шинэ оны шөнө Шинэ Орлеанд 14 хүний амийг хөнөөсөн чөлөөнд гарсан цэргийн офицер Шамсуддин Жаббарын намтраас хэд хэдэн ижил төстэй зүйлийг олж илрүүлсэн боловч Ливелсбергер, Жаббар хоёр бие биенээ таньдаг байсан эсэх нь тодорхойгүй байна. Шатсан пикап машинаас Ливелсбергерийн цэргийн үнэмлэх, паспорт, мөн түүний нэр дээрх хэд хэдэн зээлийн…

Дэлгэрэнгүй

МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо. Мөн зорилтот жилийн…

Дэлгэрэнгүй

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй. Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан…

Дэлгэрэнгүй

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн өнгөрсөн долоо хоногт осолдсон нисэх онгоцны дуу хураагуурын мэдээллийг боловсруулах ажил удахгүй дуусна гэж Засгийн газраас томилсон мөрдөгчид өнөөдөр мэдэгджээ. Мөрдөгчид нисгэгчийн бүхээгийн дуу хураагчаас /CVR/ мэдээлэл авч, аудио файл болгон хөрвүүлж байгаа тухай Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчид өмнө нь мэдээлж байсан юм. Тэдний хэлснээр, уг ажиллагаа пүрэв гаргийн орой дуусах төлөвтэй байгаа ажээ. Мэдээллийг боловсруулсны дараа эрх баригчид аудио бичлэгт дүн шинжилгээ хийж, хөрвүүлэх төлөвтэй байна. Бүхээгийн дуу хураагч нь хөлгийн багийн гишүүдийн хоорондын яриа, нислэгийн хөдөлгөөний удирдлагатай тогтоосон харилцаа холбоо, бүхээгийн доторх янз бүрийн анхааруулах дохиог бүртгэдэг. Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүр унтартал хоёр цагийн аудио бичлэг хийдэг байна. “Jeju Air” компанийн ням гарагт осолдсон “B737-800” онгоцны дуу хураагуурыг эмгэнэлт осол болсон өдөр харьцангуй бүрэн бүтэн байдалтайгаар гаргаж авчээ.…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын агаарын дундаж температур…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл…

Дэлгэрэнгүй

Шинэ оны эхний өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс найман төрлийн хууль, тогтоол хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хууль, тогтоолыг танилцуулъя. -Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан тогтмол нэмэх хуультай болсон. Үүний дагуу УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан юм. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулан 297.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөв. -2024 оны байдлаар манай улсын төрийн албанд 226.2 мянган хүн ажиллаж байна. Эдгээрийн цалин энэ сараас эхлэн зургаан хувиар нэмэгдэж байгаа юм. УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа инфляцын түвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ. -Ахмад настай аав, ээжээрээ тэтгэврийн зээл…

Дэлгэрэнгүй