Зохиогч: Admin

Улигт түгжрэл… Ар араасаа цувран зогссон машинууд… “Оркоо урагшлаад өгөөч ээ” гэж 40 гаруй насны эр цонхоо нээж бгаад тавтай нь аргагүй орилов. Өмнөх машинаас нь махлаг ягаан хүүхэн цухуйснаа “Өгөp толгойт минь юу хуцаад байнаа” гэж хорсол заналаа барьж ядан хариу барив. Хүн доромжлоод таашаалын дээдийг мэдэрсэн байх. Өндөр хөгжилтэй оронд бол бараг л эвэртэй туулай үзсэн мэт гаж сонин үзэгдэл. Харин манайд өдөр болгон цагаар ярих биш секунд, минут тутамд тохиолддог гайхаад байх этюд биш. Иргэдийн 30 гаруй хувьд нь шизофрени өвчний шинж ажиглагдсан гэж мэргэжлийн эмч нарын ярьсан нь ортой л болов уу! Улаанбаатарын хүнд хэцүү асуудлыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын…

Дэлгэрэнгүй

АН байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулж АН-ын дарга Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүллээ Ардчилсан Монгол улсын иргэд, үзэл бодол үнэт зүйл нэгтэй, эвийн сэтгэлтэй эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ. Та бүхэндээ улс төр, эдийн засгийн хувьд хараат явж ирсэн улс Монголынхоо өрхийг нь татаж, үүдийг нь нээж сэрээсэн Ардчилсан хувьсгалын 35 жил, улс төрийн шинэчлэгч хүчин Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын өдөр буюу Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж, хөгжлийн гараагаа эхэлсэн түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье. Аз болж хонх дуугарсан, арай ядаж нойрноос сэрсэн тэр он жилүүдийг…

Дэлгэрэнгүй

“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэлээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу “Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ. Эрхэм…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.05) хуралдаан 12 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, Улсын Их Хурад уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий…

Дэлгэрэнгүй

Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа. -Дэлхийн маш олон оронд энэ жил сонгууль явагдаж байна. Эдгээрээс Азийн бүс нутгийн сонгуулиудын онцлог, үр дүнгийн талаар ярихгүй юу? -2024 он сонгуулийн супер жил боллоо. Гурван тэрбум шахуу сонгогч оролцсон 80 орчим сонгууль дэлхий даяар болж байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. Азид нэгдүгээр сараас томоохон сонгуулиуд эхлээд боллоо. Жишээлбэл, Японы сонгууль 2024 оны аравдугаар сарын 27-нд болсон байна. Монгол Улстай ардчиллаараа ойролцоо яваа улсуудын нэг Тайванийн сонгууль нэгдүгээр сарын 10-нд, Өмнөд Солонгосын сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болсон байна. Энэтхэгт Азидаа хамгийн том сонгууль зургадугаар сарын 1-нд, Индонезэд 204 сая сонгогч оролцсон…

Дэлгэрэнгүй

ЦССҮТ-ийн уламжлалт арга хэмжээний нэг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-т хүрэлцэн ирсэн МДХ-ны ахмад гишүүн, “Шударга журам” медальт, Хүндэт донор Р.Цэрэнпилтэй ярилцлаа. 7 хүүхдийн ээж ахмад донор маань одоо ч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд МДХ-ны явуулын 2 дугаар багийн ахлагчаар ажиллаж байна. -Та анх хэдэн оноос цусаа өгч эхэлсэн бэ? -Анх 1980 оноос цусаа өгч эхэлсэн. Тэр үед би 20 настай залуухан бүсгүй Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байлаа. Өнөөдөртэй харьцуулбал тухайн үед осол аваар, өвчин эмгэг харьцангуй бага байсан. Гэхдээ л амьдрал буцалж байгаа хойно цусны хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Би 1 дүгээр…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг  хэлэлцлээ. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2024.12.04) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн  даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар өргөн барилаа. Монгол Улсын 2025  оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль,…

Дэлгэрэнгүй