БНСУ-ын Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны 4 дүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнд: 1. БНСУ-ын аялал жуулчлалын салбар, тухайлбал зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Ганвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулна. 2. Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч…
Зохиогч: Admin
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн “Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах…
Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко Украинд ням гарагт гэнэтийн айлчлал хийж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй тус улсад нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор НАТО-гийн санд 37 сая ам.доллар хандивлахаа амлалаа. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаа Украинд айлчилж буй юм. Япон улс энэхүү санхүүжилтээр нисгэгчгүй онгоц илрүүлэх систем болон бусад тусламжийг үзүүлнэ гэж К.Йоко Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хэлэлцээ хийсний дараа Киевт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Токио мөн украинчуудад хахир хатуу өвлийг даван туулахад нь туслахын тулд Киевт таван ширхэг зөөврийн хийн турбин цахилгаан үүсгүүр өгнө гэж Камикава хэлээд, Украинд энх тайван байдлыг сэргээн тогтоохын тулд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх улс орныхоо тууштай байр суурийг илэрхийлсэн байна. Хоёр орон Украины сэргээн босголтын асуудлыг хэлэлцэх зорилгоор Токио хотноо ирэх хоёрдугаар сарын…
Науру гэж бяцхан арал улс Номхон далайн өмнөд хэсэгт Австрали тивээс холгүй байх. Цагтаа энэ улс шиг баян улс байгаагүй. Харин өнөөдөр огцом ядуурчээ. 1968 оны энэ өдөр Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ. Дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 км² газар нутагтай. XX зууны эхний хагасын турш Науру нь “Ханган нийлүүлэгч орон” гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь “Номхон далайн фосфат” компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах…
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа. -Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье? -Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу орсон. Ингээд ЗХУ татаас өгөхөө больж, өөрсдөө бие дааж яв гэдэг байдал руу орсон. Тэр үед Монгол Улс ургацаа хурааж авч чадахгүй байдалд орсон. Ургац хурааж авч чадахгүй байна гэдэг нь өлсгөлөнд орох нөхцөл үүснэ шүү дээ. Дэлгүүрт давснаас өөр…
Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цагийн ажлаар дамжуулан хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж нөхцлийг бүрдүүлэх, цагийн ажлын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд Оюутан, залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж санал солилцлоо. Цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дараах эерэг үр дүнгүүд гарна. Үүнд: Оюутнууд өөрсдийн хэрэгцээгээ…
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ. Өнөөдөр А корпусыг буулгана.…
Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр томоохон алхам хийхээ зарласан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн АН-аас хэвлэлийн хурал зарлаж, хотын даргыг буруутгалаа. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн АН-ын намын Хүний эрх, хууль эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Гэр хорооллын хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Түмэнбаяр, Газрын харилцааны бодлогын зөвлөх Б.Хадбаатар нар оролцлоо. Тэд “Х.Нямбаатар нь хотын дарга болмогцоо 1 сарын дотор санаачлан УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан урт нэртэй, агуулга холилдсон хууль нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” нэртэй хууль нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх, өмчтэй байх эрхэд ноцтойгоор…
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.01.05) “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан. Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмолтой өсөж байгаа зэргээс шалтгаалан уг…