Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаарын бохирдлыг…
Зохиогч: Admin
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.04) нэгдсэн хуралдаан 11.01 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохиров.
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. -Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? -Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд…
Улс орондоо онц байдал зарлаж, дараа нь шийдвэрээ цуцалсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаасаа огцрох хүртэл хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох “БНСУ-ын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” цахим хуудсандаа мэдэгджээ. “Юн Сог Ёлийн засаг захиргаа огцрох хүртэл үйлдвэрчний эвлэл 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Өмнөд Солонгосын төмөр замын KORAIL корпорацын ажилчид хугацаагүй ажил хаялтыг пүрэв гаргаас эхлүүлнэ. Тус корпорацын үйлдвэрчний эвлэл онц байдал зарлахаас өмнө ажил хаялт зарлахаар төлөвлөж байсан бөгөөд ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Өмнөд Солонгосын хоёр том үйлдвэрчний…
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна. Энэ жилийн хурал нь НҮБ-ын…
“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит оруулж, ажилчдыг…
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр улс орнууд “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үе үеийн Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн халамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хязгаарлах бус салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал болохыг хүлээн зөвшөөрч, бүхий л харилцаанд алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө анхаарсаар ирсэн. 2024 онд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал нь “Гурван төгөлдөршил”-ийн бодлого буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, хоцрогдолгүй, иж бүрэн…
Арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.