Зохиогч: Admin

Францад цагаачлалын тухай шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаалд хэдэн арван мянган хүн оролцсон тухай Le Monde сонин ням гарагт мэдээлжээ. Тус улсын Дотоод хэргийн яам жагсаалд 75 000 хүн оролцсон гэж мэдээлсэн бол зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр 150 000 хүн жагсжээ. Franceinfo сувгаар мэдээлснээр, Парис, Лилль, Канн, Лион болон бусад хотод эсэргүүцлийн ажиллагаанууд болсон байна. Францын нийслэлд Эйфелийн цамхгийн ойролцоо 16 мянган хүн цугласан бол Лилль, Канн, Лион, Бордо, Мец хотуудад болсон жагсаалд 2000 орчим хүн оролцжээ. Тулуз хотод 3-4 мянган хүн жагссан байна. Уг хуулийн төслийг Францын парламент хоёр дахь хэлэлцүүлгээр баталжээ. Маргаан дагуулсаар буй цагаачлалын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр улстөрд эргэж ирэхээр болжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө Монголын Ногоон Намын Даргаар сонгогдсон талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. МАН-д элсэнгүүтээ эхлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болж, улмаар Дорнод аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээ сонгогдож байлаа. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан. Гэхдээ намынхаа даргын эсрэг том дуугарснаас болсон уу, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс ял сонссон ч нэг жил суугаад суллагдсан юм. Өнөөдөр тэрбээр улстөрөөс явах бодол байхгүйгээ харуулахаар шийдсэн бөгөөд МАН-ыг гуйхгүйгээр өөр намыг толгойлохоор болжээ. Ингээд зогсохгүй Монгол Үндэсний Ардчилсан Намтай эвсэл байгуулахаар болсон сурагтай.…

Дэлгэрэнгүй

“Өсвөр үеийнхний хүмүүжил эвдэрч байна. Одооны хүүхэд, залуус хэрэг алга” гэцгээх юм. Өөрсдөө эр, эм, хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй сошиалд яаж солиорч байгаагаа мэдэхээ болжээ. Насанд хүрсэн хүмүүсийн төлөвшил, ухамсар нь үг ярианаас нь харагддаг. Сошиалыг адгийн бохир үг, доромжлолын орчин болгож, хүүхдүүдийн оюун санааг бузарлаж байгаагаа ойлгох сөхөө, тийм ухамсар фейсбүүкчдэд алга. Хүнд хэлэх нь бүү өөрөө бодохоос ч ой нь гутмаар бохир заваан үгсийг эрээ цээргүй хэлж, юм болгоныг харлуулж, хүн болгоныг гүтгэн доромжилж байна. Yзэл бодол, уур бухимдлаа илэрхийлэхдээ заавал жорлонгийн уур амьсгал бүрдүүлэх хэрэг байна уу? Хүний нийгэм чинь ялгадас дээр шавдаг ялааны орчин биш…

Дэлгэрэнгүй

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл маргаан дэгдээгээд байна. Энэ талаар FVSP компанийн ерөнхий менежерийн орлогч, Монголын геологийн салбарын чадварлаг мэргэжилтний нэг Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.  -Та Монголын геологийн холбооны ерөнхийлөгч, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаад саяхан ажлаа өгчээ. Нэлээд хэдэн жил энэхүү ажлыг гүйцэтгэлээ. Хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа цөөхнийг онцлооч. Өөрөөр хэлбэл, гол ажлуудаасаа нэрлэхгүй юү? -Түүх юм даа. 2019 оны сүүлээр Монголын геологийн холбооны чуулганаар миний бие тус холбооны Удирдах зөвлөлд, улмаар Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Манай салбар бол олон шинжлэх ухааны үзүүрийг нэгтгэж байдаг том салбар шүү дээ. Тэр утгаараа чиглэл, чиглэлээрээ ялгарсан бие даасан төрийн бус байгууллагууд олон…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу…

Дэлгэрэнгүй

2023 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Эрхүү хотын Олимпын залгамж тамирчин бэлтгэдэг спортын коллежийн захирал, “Байкал-Арена” спорт цогцолборын захирал Резик Илья Юрьевич болон Буриад улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Наталья Николаевна Соломинская, Буриадын баруун Сибирийн их сургуулийн “Биеийн тамир, спорт” танхимийн дэд профессор Любарская Эльвира Викторовна нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс, ОХУ-ын Спортын салбар 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж хоёр орны спортын салбарын ажлууд хоёр талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй, тасралтгүй явагдаж байгааг дурдаж, 2024 онд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг…

Дэлгэрэнгүй

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олoн нийттэй харилцах хэлтсээс “Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж, зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүд болон хувийн хэвшлийн тохижилт, үйлчилгээний байгууллагын 671 албан хаагч 53 машин техниктэйгээр ажиллаж байна. Ингэхдээ халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж буй. Цас нэгдүгээр сарын 20-ны 06:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа бөгөөд цас орж дууссаны дараа авто замыг хусаж, гарсан цасыг ачиж, цэвэрлэх юм. Авто замын ачаалал, түгжрэлээс шалтгаалан тохижилт үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ. Хотын захиргааны зүгээс их цасыг арилгахад дан ганц ТҮК-ийн ажилтнуудын хүч хүрэхгүй тул Хог хаягдлын тухай хуулийн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа. -Саявтар та 1990 оноос өмнөх Монгол ямар байсан талаар тун сонирхолтой материал нийтэлсэн харагдсан. Ардчилалд шилжихийн өмнөх социалист Монгол ямар хэцүү нөхцөлд орчихсон байсныг нотолсон өчнөөн баримт уншлаа. “Социализмын үед ямар сайхан байв аа” гэх санаашралыг үгүйсгэхээр тэр баримтуудыг аль болох олон хүн уншаасай гэсэн бодол төрсөн шүү? -“МАХН-ын төв хорооны бүгд хурлын материалаас 1984-1990 он” гэж гарчиглаж байгаад бичсэн л дээ. Тухайн үед Монгол Улс бодит байдал дээрээ яг ямар байсныг харуулах гэж оролдсон юм. Амаржаргал гэдэг нөхөр тэр үеийг “муухай, алдаа дутагдалтай” гэж өөчлөн ярих нэг хэрэг. “АН-ын нэг гишүүн л…

Дэлгэрэнгүй