Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: -НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан. Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна. Хуулийн байгууллага тус газарт ажиллан, дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр…
Зохиогч: Admin
1990-ээд онд л Геодези зурагзүйн институтынхан Улаанбаатарт хот төлөвлөлт буруу тийшээ явах гээд байна гэж анхааруулж байсан гэдэг. Одоо авилга авч газрын зөвшөөрлийг баруун, солгойгүй өгсөний үр дагаварт бетонон ширэнгэ галд автах эрсдэл бодитой болжээ. Барилга хоорондын зай гэдэг амин чухал стандарт алдагдсан орчин хаа Улаанбаатарт хаа сайгүй. Алга дарам газар дээр 16 давхар барилгуудыг эгнүүлж барих зөвшөөрлийг хэн өгөв? Одоо энэ асуудлыг яаралтай авч хэлэлцээч, хотын даргаа. Х.Нямбаатар Хуульзүйн сайд байхдаа “Газрын наймаачид хотыг бетонон ширэнгэ болгосон. Шалгана, хариуцлага тооцно” гэж ярьж байснаа одоо хэрэгжүүл! Д.Лхагва
Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг мягмар гарагт баталлаа. Шведийг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэх тухай протоколыг батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа санал хураалтад оролцсон парламентын 346 гишүүнээс 287 нь дэмжсэнээр уг баримт бичгийг баталжээ. Харин 55 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн бол дөрвөн гишүүн түдгэлзсэн байна. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд довтолсны дараахан Оростой ойрхон оршдог, хиллэдэг Скандинавын орнууд болох Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан билээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.
БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан байна. Ослын улмаас 3 хүн амь насаа алдаад байна. Мөн онцгой байдлыг албан хаагч амиа алджээ. Газ тээвэрлэж явсан машин эргэлт хийдээ суудлын автомашинтай мөргөлдсөнөөс уг осол гарчээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй…
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа. Тодруулбал, 25 байгууллагын 854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд нийт 82.5 тонн бодис, 137.5 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв. Түүнчлэн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 8331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна. Одоогоор авто зам болон явган хүний зам, замын нуухны цэвэрлэгээ, хар…
Автобус дүүрэн хүн. Зөрөх ч зай алга. Харамсалтай нь өндөр настай хүмүүст суудал тавьж өгөх хүн байсангүй. Оюутан бололтой хүүгийн дэргэд нэгэн өвгөн лав 3 буудал зогсож явлаа. Нөгөө залуу босож өгөх нь бүү хэл хараагүй дүр үзүүлэн цонх ширтэнэ. Өвгөний хөл нь чичирч байгаа нь илт. Автобус тормзлох бүрт найгана. Тэр байдлыг харсан 50 орчим насны эрэгтэй арга буюу өвгөнд суудал тавьж өгөв. Бас хөдөөний бололтой оюутан охин дэргэдээ зогсох ахмад хүнд суудал тавьж өгсөнгүй. “Ах нь гипсээ авахуулаад удаагүй байгаа” гэж хэлсэн ч нөгөө охин сонсоогүй дүр үзүүлэн суудалдаа шигдэнэ. Хүн чанар даанч нэг алга. Хүмүүс “Чи босоод…
УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа. -Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөөч? Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй…
АНУ, Их Британи улсууд Йемен дэх хутичуудын найман байрлалд агаараас хамтарсан цохилт өгсөн тухай Пентагон мэдэгдэв. Цохилтын гол бай нь газар доорх агуулахууд, мөн хутичуудын “пуужин харвах болон тагнуулын чадавхтай холбоотой” байгууламжууд байсан байна. Йемений хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, тус улсын нийслэл Сана хотоос гадна бусад бүс нутаг цохилтод өртжээ. Ираны дэмжлэгтэй хутичууд худалдааны гол зам болох Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудыг Израилтай холбоотой гэж үзэн халдсаар байгаа юм. “Бидний зорилго бол хурцадмал байдлыг намжааж, Улаан тэнгис дэх тогтвортой байдлыг сэргээх явдал хэвээр байгаа бөгөөд бид дэлхийн хамгийн чухал усан замуудын нэгд хүний амь нас, чөлөөт худалдааг эргэлт…
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 118 суманд цагаан зудын, 16 аймгийн 87 сум цагаанаар зудархуу нөхцөл бүрдсэн байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Тайшир, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Бат-Өлзийт, Бүрд, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түмэнцогтод цасны нягт 0,35-0,63 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын . Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Говь-Алтайн Шарга, Жаргалант, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс,…