АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордон руу дайрч, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан талаар мягмар гарагт мэдээлжээ. Д.Трампад төрийг залилан мэхлэх хуйвалдаан зохион байгуулсан, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор хуйвалдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан ба саад учруулах оролдлого хийсэн, иргэдийн эрхийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж дөрвөн хэрэгт буруутгаж байгаа аж. Ерөнхийлөгч асан тэрбээр пүрэв гаргийн 16:00 цагт Вашингтон ДС хотын холбооны шүүхийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой. Тусгай прокурор Жек Смит “нэгдүгээр сарын 6-ны өдөр Америкийн ардчилалд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй халдлага болсон гэж хэлээд энэхүү шүүхийн явцыг түргэвчлүүлэхийг эрмэлзэнэ” гэж мэдэгдсэн байна. Д.Трамп нь гурав дахь удаагаа эрүүгийн хэрэгт буруутгагдаж…
Зохиогч: Admin
Арын сайхан хангай нутгийн маань түүхт 100 жилийн ойн баяр улсын наадмын хэмжээнд зохион байгуулагдлаа хэмээн олон хүний амнаас сонслоо. Төрлөх нутгийн маань аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас эхлээд наадмын арга хэмжээнд гар бие оролцсон хэн бүхэн эрвийх дэрвийхээрээ чармайж ажилласан нь бүх зүйл дээр ажиглагдаж байлаа. Орхон, Тамир, Хануй, Хүннүгийн сав газарт эртний төрт улсын голомт болсон эл нутагт зуун жилийн ойд зориод ирсэн гадна, дотны хүн бүрийг найрсаг дотноор хүлээн авч, хүрч үйлчлэхийг зорьж байв. Энэхүү хичээл зүтгэл нь наадамчдын сэтгэлд хүрч, ёстой л Өргөөтийн тал дүүрэн өргөн дэлгэр, өнгөтэй сайхан наадаж, эрч хүч, энерги бэлэглэсэн жинхэнэ сайхан…
Цахилгаан эрчим хүчний сүлжээнд ээлжит засвар хийж байгаа тул хотын дүүргүүдэд хэсэгчилсэн байдлаар цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Маргааш буюу 2023 оны 8 дугаар сарын 02-нд Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багахангай дүүргээс гадна Төв аймагт 10.30-16.30 цаг хүртэл цахилгаан хязгаарлахаар болжээ. Засварын ажлын улмаас цахилгааны хязгаарлалт хийж байгааг ойлгож, хүлээцтэй хандахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хүсэв.
Автомашины ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүнийхээ тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Жилд 450-580 гаруй хүн энэ төрлийн гэмт хэргийн золиос болж байна гээд бодохоор дэндүү харамсалтай. Тээврийн цагдаагийн газрын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 2020 оны долдугаар сарын 9-15-нд зам тээврийн ослоор 25 хүн амиа алдлаа… 2022 онд 539 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдлаа…! Манай улсын хүн амын тоотой харьцуулж үзэхэд энэ бол үнэхээр хирдхийж цочмоор үзүүлэлт. Ослын нэлээдгүй хувь нь хөдөө орон нутгийн замд гарч, гэр бүлээрээ хохирсон тохиолдол ч удаа дараа гарсан. Тээврийн цагдаагаас аргаа бараад “Яараад яахав дээ” аяныг санаачилсан. Уг нь…
Хүчтэй далайн хар шуурга Хятадын хойд хэсгийг дайран өнгөрснөөс үер бууж, Бээжин хотод хоёр хүн амь үрэгджээ. Их хэмжээний үер гамшиг дагуулсан учир 31 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, метрог бүрэн зогсоожээ. Албаныхны мэдээлснээр ийм хүчтэй хар шуурга сүүлийн хэдэн жил тохиогоогүй байна. Өнөөдрийн байдлаар аадар бороо Бээжин болон Хятадын хойд нутгуудад орсоор байгаа бөгөөд үргэлжлэн орох төлөвтэй байгааг Хятадын онцгой албаныхан анхааруулжээ. Үер ихээр буусан учир Бээжинд олон тооны автомашин урсчээ.
Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баярын хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ удаад Говь-Алтай аймгийн уугуул 13 иргэнд төрийн шагнал олгосон юм. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Говь-Алтай аймгийн Халиун сумын ахмад малчин Туваанжавын Гантөмөрийг, Ардын эмч цолоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмч асан Лхамцэрэнгийн Бордухыг шагналаа. Мөн Монгол Улсын Гавьяат цолоор Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Д.Батсүрэн, Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Б.Баатардагва, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш У.Энхтуяа, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш …
Хотын даргыг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албыг ажил хийхгүй байна гэж шүүмжилдэг хүмүүс олон. Хүний хийж бүтээж байгааг зориудаар харлуулах гэж яарахаасаа илүү иргэнийхээ хувьд дэмжин туслах сэтгэлтэй баймаар. Нийслэлийн зүгээс олон ажил хийсэн, хийж байгааг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн тоог цөөлж хувийн бизнес, аж ахуйг дэмжих шийдвэр гаргасан, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах чиглэлээр нүдэнд харагдахуйц олон ажил хийснийг олж харах нүдтэй байх хэрэгтэй. Зөвшөөрөлгүй гражуудыг буулгаж, ТҮЦ-үүдийг нүүлгэсэн нь яах аргагүй хийж хэрэгжүүлэхээс аргагүй зөв зүйтэй ажил шүү дээ. Граж байсан газрыг буулгаад хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулсанд оршин суугчид маш их талархаж…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны долоодугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотоос мордов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Томас Крехан нар үдэн мордуулав.
Ногоон гэрэл аслаа. 14 орчим насны охин зам гарахаар урагшаа алхав. Гэтэл нэгдүгээр эгнээнээс хар өнгийн “Приус-20” машин баруун гар тийш нэлээд хурдтай эргэлээ. Охинд бараг тулаад зогсов. Ноорхой саравчтай малгайтай, хүйтэн царайтай жолооч залуу цонхоороо “Новш минь машин хардаггүй юм уу” гэж чангаар хашгиран уурсав. Хүүхдэд зам тавьж өгөхийн оронд хэл амаар доромжилж байгаа тэр жолооч өөрөө хүн үү, араатан уу? Настай эмээгийн “Чи дүрмээ бариач” гэх үгийг уур омогтоо баригдсан өнөөх “жолооч” тоосонгүй, хурдаа улам нэмээд алга болов. Охины буруу огт байхгүй. Тэр гарцаар, гэрлэн дохиогоороо л гарахаар явж байсан. Ийм тохиолдолд мөргүүлсэн бол жолоочийн 100 хувь буруу.…
Архи, тамхины хор хөнөөл хувь хүнээс гадна нийгэмд маш их учраас л улс гүрнүүд энэ хорт зуршилтай аль болох тэмцсээр ирсэн. Хар тамхины сөрөг нөлөөтэй бол бүр ярих ч юм байгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тийм учраас өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас хол хөндий байлгах нь эцэг, эхчүүдээс гадна төрийн үүрэг байх ёстой. Манай улсын хувьд архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ дунд сургуулийн сурагчдын дунд ч байгаа нь яах аргагүй сэтгэл түгшээх хэмжээний бодит аюул занал юм. 20 хүрээгүй байж архи, тамхи хэрэглээд сурчихсан хүүхдийн ирээдүйг яагаад ч гэгээлгээр төсөөлөх боломжгүй. Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ өсвөр үе, залуусын…