Улсын нийслэлд амьдарч байгаагаа ойлгодоггүй, соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрэмд захирагдаж, бусдын эрх ашгийг хүндэтгэж амьдрах талаар өчүүхэн ч ойлголтгүй нийгэмшээгүй хүмүүс ямар их болоо вэ? Гудамж талбайд цэр нусаа хаяхыг байх л ёстой үзэгдэл мэтээр ухамсарлах нь бүр ч гамшиг. Энд тэндгүй хөлдсөн нус цэр, өтгөн шингэн шүлс. Наанадаж хүний эрүүл мэнд, цаанадаж Монгол Улсын нэр хүндэд ямар муу нөлөө үзүүлж байгаагаа хаа тааралдсан газраа нус цэрээ хаяж явдаг бүдүүлгийн туйлуудад яаж ойлгуулж, тэдний толгойд жаахан ч гэсэн салхи оруулах вэ?! Шүлс, нус цэр халдварт өвчний дэгдэлтийн хамгийн гол шалтгаан гэдгийг өчүүхэн ч тоодоггүй ухамсар нь уландаа…
Зохиогч: Admin
НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл…
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1147 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 1005 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Эдгээрээс зөрчилгүй 925, буцаасан 22, анхааруулсан 58 байна. Одоогоор ажиллагаанд 142 этгээдийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газрын удирдах албан тушаалтан “А”, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан “О”, Төв аймгийн Баянцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Д”, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Г”, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын…
Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Үүнд: • Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст, • Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, • Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. • Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна. ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ НУТГУУД: • Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай. • Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн тэлэх болно. Улаанбаатар хот нь БНХАУ болон хотуудтай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулах гэсэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахад бэлэн” хэмээв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин…
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд оноох ялыг чангатгах арга хэмжээ авахаар Эрүүгийн хуулийн шинэ төсөлд тусгасан. Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Гэтэл архидан согтуурсан үедээ машин барих хэрэг зөрчил буурахгүй байна. 2023.10.23-27 хооронд л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 715 зөрчил илэрсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Зөвхөн илэрч байгаа нь энэ шүү дээ. Цаана нь цагдаагийн суган доогуур гарч амжсан олон согтуу жолооч байгаа гэсэн үг. Согтуугаар машин барина гэдэг хүний эрүүл мэндэд шууд санаатайгаар заналхийлж байгаа үйлдэл гэж олон оронд үзэж хуулиа чангатгасаар байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиа дариу…
Эцэг, эхчүүд ээлжлэн school police хийдэг болсоор хэдэн жилийн нүүр өнгөрчээ. Ач холбогдлын хувьд маргах юмгүй зөв арга хэмжээ. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдүүдийг автомашины осол аваараас сэргийлэхэд зохих үүргээ гүйцэтгэх байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ухамсаргүй жолооч нар хөдөлгөөн зохицуулж байгаа эцэг, эхчүүдийн үл тоодог үзэгдэл нэмэгдэж байгаа аж. Хүүхдүүд зам хөндлөн гарч явахад зохицуулагч хүмүүс зогсох дохио өгдөг боловч зогсох нь битгий хэл ядаж хурдаа хасдаггүй жолооч нар олон гардаг гэнэ. “Эмэгтэй жолооч нарыг илүү ухамсартай гэж бодсон чинь ойворгон залуучуудаас дутахгүй ухамсар муутай юм билээ. Дарцаг өргөөд зогсох дохио өгөөд байхад л улам хаазаа нэмээд давхичихдаг. Өөрийнх нь хүүхэдтэй адилхан…
Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэв. Харин Б.Отгонбаатарт оноосон найман жилийн ялыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн Тамгын Газраас мэдээлэв.
Өнөөдөр Чингэлтэй Дүүргийн Ардчилсан Намаас “Ногоон автобусны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, өөрийн төрсөн хүүхдээ төрийн өндөралбан тушаалд томилуулсан гэх УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж зохих хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичих өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан “Монголчууд бид дэлхийд хамгийн баян газрын баялагтай улс. Гэтэл Монгол хүн дэлхийд хамгийн ядуу амьдарч байна. Хамгийн бага цалин авч байна. Гэтэл эрх баригчид, МАН ард түмний нэрийг барьж нэг хүнд 50 сая төгрөгтэй тэнцэх өр, зээлийг үүсгэсэн байна. Үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.…