Х.Баттулга АН-ын эв нэгдлийг “атгаж” байна гэхэд болно. Тэрбээр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд МоАХ-гоороо дамжуулж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр зэхэж байгаа сураг байна. С.Баярцогт Оюу толгойн гэрээг Монголд ашиггүй байдлаар хийсэн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон нь Х.Баттулгын хийсэн ажил гэж АН-ын олон гишүүн үзэж байгаа. Х.Баттулга ч “Монголын дайсан”-тай нэг дээвэр орохгүй гэж зүтгэж байгаа нь тодорхой. Үүнээс болоод тус намын дотоод эв нэгдэл сарниад байгаа юм. Л.Гантөмөрийн хувьд нэг бол буулт хийж С.Баярцогтыг зайлуулах, эс бөгөөс Х.Баттулгыг АН-аас хөөх хоёр салаа замын эхэнд зогсож байна. Асуудал цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Д.Лхагва