Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг өмөөрч байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Д.Амарбаясгаланг би 20 жил танина, сүүлийн 10 жил хамтран ажиллаж байгаа. Миний хамгийн итгэдэг хүн, шилдэг улс төрч. Улс төрийн намын шинэчлэл, институцийн хувьд хөгжих ёстой гэдгээс гадна МАН-ыг хөгжүүлж, гадаад харилцааг өргөжүүлэн тэлж, дотооддоо буюу Монголын улс төрийн намуудын зөвшилцлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж улс орны хөгжилд нэн тустай хуулийн реформуудыг бодитой бий болгосон. Жендэрийн эрх тэгш байдал, улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох талаар ч хамгийн сайн, бодитой арга хэмжээнүүд авсан удирдагч. Намын дэргэд судалгааны байгууллагуудыг санаачилж эрдэмтэн судлаачдыг урьж зөвлөгөө, зөвлөмжүүдийг сонсдог, ашигладаг,…
Зохиогч: Admin
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга…
Засгийн газрын хуралдаанаар 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлж байна. Энэхүү харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсэж,…
Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч гадаадад яваа гэдэг шалтгаар биечлэн оролцоогүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Сонсголын хууль амилж байгаа нь зөв. Гэхдээ нүүрсний сонсголоор нүглийн нүдийг хуурах нь буруу. Сонсгол “АН”-аар эхэлж, “Баясгалан”-тай үргэлжилж, “Амарбаясгалан”-тай жаргаж байх шиг. Гол нь сургамж, алдаа ахиж гарахгүй байх орчин. Хууль дүрэм нь хуучнаараа, өмч удирдлага нь төрөөс байвал чухам л хулгай цаашид даамжирна. Үндэсний эрх ашгийг хохироох, харийн зорилгод санаатай үйлчлэх, зохион байгуулалттай улсаа хорлох, хувийн сонирхлоо төрийн бүтцээр дамжуулж гүйцэлдүүлэх, бүтээн байгуулалтыг зогсоох, төрөөс нууцлах замаар луйвар хийх, авлига хулгайг хил дамжуулан үйлдсэн бол, эдийн засаг…
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тус улсын төрөлтийн түвшин мэдэгдэхүйц буурч буй асуудалд онцгой анхаарахыг уриалаад эл асуудлын учир шалтгааныг тогтоох, үр дүнтэй шийдлийг эрэлхийлэх шаардлагатай байгааг мэдэгджээ. Засгийн газраас хүчин чармайлт гаргаж буй хэдий ч төрөлт буурсаар байгаа тул Юн Сог Ёль дээрх мэдэгдлийг Засгийн газрын мягмар гаргийн хуралдааны үеэр хийсэн байна. Статистикийн газрын мэдээллээр, төрөлтийн түвшин 2023 оны III улиралд 0.7 хувь буюу хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн нь хүн амын тоог 51 саяд тогтвортой байлгахад шаардлагатай 2.1 хувиас эрс доогуур байна. “Төрөлтийн асуудал биднээс нөхцөл байдалд илүү нухацтай хандаж, үүний шалтгаан, шийдлийг өмнөхөөсөө өөр өнцгөөс харахыг шаардаж байна” гэж Өмнөдийн Солонгосын Ерөнхийлөгч хэллээ. Мэргэжилтнүүд төрөлтийн түвшин буурч байгааг ялангуяа боловсрол гэх мэт салбарт хүчтэй өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж байгааг тэрбээр тэмдэглээд ийм асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж цохон тэмдэглэв. Үүнээс гадна, тэтгэвэр, хөдөлмөр, боловсролын салбарт…
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж яллагдагчаар татагдсан тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шийдвэр гаргалгүй хойшиллоо. Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий тээврийн компанид давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Өөрөө бол нүүрсний хулгайтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн. З.Энхболдын хувьд мөн л нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаа юм. Тэрбээр “Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр: -Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн…
Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчид хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлуулахаар зорьжээ. Энэ дагуу тус төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 30 хүүхдэд гарын бэлэг гардуулж, Нийгмийн эрүүл мэндийн албанд 20 бэлэг хүлээлгэн өглөө. Бяцхан үйлчлүүлэгчдэд маань эрүүл энхийг хүсч, баярын уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьсон 18 дугаар сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчдад тус эмнэлгээс талархал илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгнийг баривчлан хорьж байгаатай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Одоогийн хуулиар бол баривчилгаа нь 48 цаг байдаг. Хуульд оруулах цаг болсон. Хэн нэгнийг шүүхийн шийдвэргүйгээр хорьж, дараа нь шийдвэр гаргуулна гэдгээ болих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл дэндүү замбараагүй л явж ирлээ. Хүнийг хорьчихоод дараа нь ингэсэн, тэгсэн гээд хэвлэлээр мэдээ шидээд л яллаад дуусгачихдаг. Засгийн газраас барьсан төсөл бол зөв зүйтэй төсөл байна. Гэхдээ хойшлуулашгүй нөхцөл гэдгийг алийг нь хэлэх вэ гэдэг нь тодорхой болгох хэрэгтэй. Яг энийг хэлнэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр л ажиллах хэрэгтэй байна” хэмээлээ.
БНХАУ-ын хойд бүс буюу ӨМӨЗО-ны нутгуудаар -47.8 хэмд хүрсэн бол өмнөд бүс нутгаар +35.3 хэмд хүрч халсан байна. Ийнхүү нэг улсын нутаг дэвсгэрт цаг агаарын ийм хэмжээний зөрүүтэй нөхцөл байдал урд өмнө нь тохиолдож байгаагүй аж. Бээжин хотноо бүртгэгдсэн энэхүү түүхэн дэх хамгийн урт хүйтэн давалгаа нь 1951 онд тус улсад орсон их хэмжээний цас болон хүйтний эрч эрс чангарснаас хойшхи буюу 72 жилийн дахин давтагдаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс хойш тус улсын ихэнх нутгаар хүчтэй хүйтний давалгаа эрчимжиж, хойд бүс нутгийн зарим хотуудын дулааны цахилгааны станцууд дээд хүчин чадалдаа хүрч ачаалалтай ажиллажээ. Мөн Хэнань мужид хүйтний эрч нэмэгдэж…